Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Мэндчилгээ

Мэндчилгээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Эрхэм хүндэт  Эрдэнэтчүүд ээ Эрхэм хүндэт  Наадамчид аа Монгол тулгар төрийн 2223 жил, Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын түүхт 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг Орхон  аймгийнхаа иргэд хөдөлмөрчид, наадамчин олондоо өргөн дэвшүүлж, энэ хорвоогийн хамгийн сайхныг хүсэн ерөөе. Орхон аймгийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил тохиож байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Орхон аймгийн МАН-ын хорооны  өнгөрсөн 40 жилийн түүх бол  Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил цэцэглэлттэй салшгүй холбоотой  гэдгийг энэ түүхийг бичилцэж байсан  үе үеийн Эрдэнэтчүүд  болон илгээлтийн эзэд та бүхэн сайн мэдэх билээ. Тийм ч учраас бид бүхэн 40 жилийн ойгоо Эрдэнэтчүүд та бүхэнтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шаштираа хүндэтгэж, азай буурал ахмадууд маань наадмын өнгийг шинжиж үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг сайхан  уламжлалтай билээ. Энэ жилийн наадмын өнгө жавхаа төгс сайхан болж, Эрдэнэт хотын иргэд хөдөлмөрчид та бүхэн маань эр бяраараа эзэн нь байж, эргэмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүү нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадахын өлзийтэй ерөөлийг Орхон аймгийн МАН-ын хорооны нийт гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс  өргөн дэвшүүлж байна. Та бүхэн сайхан наадаарай. Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д. Батлут
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card