Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card
Таван хүүхэд морьноос унажээ

Таван хүүхэд морьноос унажээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Жаргалант сумын баяр наадмын эхний өдөр хурдан морь унаач таван хүүхэд морьноос унаж гэмтсэн байна. Морьноос унасан таван хүүхдийн гурав нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр гэмтсэн бололтой. Их насны морьдын уралдааны замд хоёр хүүхэд морьноос унасны нэгнийх нь эрүү нь дотогшоогоо чихэгдэж гэмтжээ. Бас нэг унаач хүүхэд морьноос унаж эгэм нь хугарсан байж болзошгүй хэмээн сумын эмнэлгээс Орхон аймгийн БОЭТ-д хүргэсэн байна. Жаргалант сумын баяр наадмын зохион байгуулах хороо, хурдан морины салбар комиссоос унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс хамгаалалтын хэрэгсэл болох цээживч, өвдгөвч, тохойвч, малгай зэргийг өмсүүлэхийг уяачдаас шаардаж улмаар хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулахгүй байх шаардлага тавин ажиллаж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card