МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Онцгойнхон баяраа тэмдэглэв
Онцгойнхон баяраа тэмдэглэв
Монгол улсын Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Орхон аймаг дахь Онцгой байдлын албаны алба хаагчид баярын өдрөө тохиолдуулан Амарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, техник хэрэгсэл, бэлэн байдлын үзүүлэх сургууль хийлээ. Түүхэн баярын үеэр нь аймгийн Онцгой байдлын ажилтан, алба хаагчдыг төрийн одон, медаль, салбарын шагнал, орон нутгийн төр захиргааны байгууллагын шагналаар шагнасныг гардуулсан байна. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор аймгийн Гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хурандаа С.Мөнхбатыг, тус ангийн салааны орлогч, ахлах ахлагч Б.Цэгмэдсүрэнг ОБЕГ-ын “Онц гал сөнөөгч”-өөр шагнажээ. Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар 81 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Ганбаатар, тус ангийн салааны захирагч, дэслэгч Б.Булган, дэслэгч Д.Ариунболд, дэслэгч Ш.Пүрэвтулга, дэслэгч Л.Мөнхжаргал нарыг Хугацааны цолоор цол нэмсэн байна. Аймгийн ИТХ-ын “Тэргүүний ажилтан”-аар 56 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Алтанбагана, өндөр настан бэлтгэл хурандаа А.Чулуунбат нарыг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Пүрэвдорж, ахлах ахлагч Э.Үнэнбат нарыг шагнасан байна. Онцгой байдлын ажилтан алба хаагчдад түүхэн ойн өдрөөр нь шагналын хур бууж, 80 гаруй алба хаагч энгээрээ мялаалгажээ. Үүнээс гадна тус байгууллагад ажиллаж байгаад, өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадууддаа салбар болон байгууллагуудын шагналаар шагнасныг аймгийн Онцгой байдлын газрын удирдлага болон аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ. Б.Рэнцэнханд
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ