МЯГМАР
2025.10.22
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Онцгой байдлын албан хаагчид аа 1922 онд  байгуулагдсан Гал түймэртэй тэмцэх газар, 1964 онд үүсгэн байгуулагдсан Улсын Иргэний хамгаалалтын газар 1965 оноос ажиллаж ирсэн Улсын нөөцийн газар зэрэг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиг үүрэг бүхий байгууллагуудыг 2004 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр  нэгтгэн олон улсын жишигт нийцсэн Онцгой байдлын албыг  байгуулснаас хойш өдгөө түүхт 10 жилийн ойтойгоо золгоод байна. Өнөөгийн Онцгой байдлын алба бол  90 гаруй жилийн үүсэл хөгжлийн түүхтэй бөгөөд  үе үеийн албан хаагчдын хөдөлмөр зүтгэлээр бэхэжсэн,бэлтгэгдсэн боловсон хүчинтэй байгууллага билээ. Манай аймаг орон нутгийн хурал захиргааны байгууллагын зүгээс Онцгой байдлын байгууллагын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Онцгой байдлын албаны анги салбарт зайлшгүй шаардлага гарвал амь насаа ч үл хайрлан тэмцэх, түүнийгээ эх орон, ард түмнийхээ өмнө батлан тангарагласан 190 гаруй ажилтан, албан хаагчид  өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, түмэн олондоо ач буянаа хайрлан, амь өрссөн тушаал авахад хэзээд бэлэн ажиллаж, хөдөлмөрлөж байна. Өргөн олон түмэн, өлгий сайхан эх орон, аймаг хотынхооаюулгүй байдал, амар жимэр, аз жаргалтайамьдралыг сахин хамгаалахын төлөө өдөр, шөнө, өглөө, үдэш, халуун нар, хахир хүйтэн, салхи шуурга, цас бороог үл анзааран эр зориг, тэсвэр, хатуужил, авьяас чадвараа дайчлан ажиллаж байгаа Орхон аймаг, Эрдэнэт хотын Онцгой байдлын газрын албан хаагчиддаа Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тохиолдуулан ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол, аюулт үзэгдэл, гамшиг зовлонгийн өөдөөс сөрөн зогсож,аймаг орон нутаг,ард иргэдийнхээ аюулгүйн манаанд зогсож байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн.тэдгээрийн гэр бүлд аймгийн Онцгой комиссын нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийгхүсэн ерөөе. ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ Г.ЗОРИГТ
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ