ДАВАА
2025.10.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
Д.Бүүвэйбаатар: “Эрдэнэт үйлдвэр” хүүхдүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой
          Аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт боллоо. Энэ удаагийн хурлаар таван асуудал хэлэлцсэн юм. Үүнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай Журам шинэчлэн батлах тухай Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэх тухай зэрэг асуудал байлаа. Хурлын төлөөлөгчдийн хувьд хоёрдугаар асуудал болох “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай”-д анхаарал хандууллаа. Баянцагаан багийн нутаг Шар чулуутын энгэр орчмын газар болон Вокзалын урд талын 27 айлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрынхныг асуултаар булж, саналаа илэрхийлсэн. Зарим нэг төлөөлөгчийн хувьд аймгийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн талаар болон тухайн газрын өөрийн онцлогийн тухай саналаа гаргасан. Мөн өмнөх жилүүдэд хийсэн зарим нэгэн бүтээн байгуулалтын талаар байр сууриа илэрхийллээ. Зарим нэг онцлог байр суурийг уншигчиддаа хүргэж байна.Төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ: Эко хороолол бол “Сарампай” болсон газар шүү -Шар чулуутын энгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх тухай оруулж ирлээ. Дахиад л нэг ашиггүй, хэрэггүй хороолол болчих вий. Бидний нүдэн дээр ил байгаа Эко хорооллыг хар. Эко хороолол бол “Сарампай” болсон газар шүү. Энд эко хороолол гэж байхгүй “Хог хороолол” л байгаа. Ямар ч мод байхгүй, балгас болсон газар.Төлөөлөгч Д.Бүүвэйбаатар: Эрдэнэт үйлдвэр хүүхдүүдэд нөхөн төлбөр төлөх ёстой -Вокзалын 27 айлын асуудлыг сайн шийдэх хэрэгтэй. Цагаан тоосны асуудал байнга яригддаг. Цагаан тоосыг үйлдвэрлэж байгаа газар бол Эрдэнэт үйлдвэр. Тэнд байгаа 27 айлын хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулсаныхаа төлөө Эрдэнэт үйлдвэр нөхөн төлбөр төлөх ёстой. Хүүхдүүдийн ирээдүйн төлөө бид ийм шаардлага тавих хэрэгтэй”. Ц.Алтаншагай: Би “Бойкот” хийнэ шүү[sgmb id="1"] -Одоогоос яг нэг жилийн өмнө болсон аймгийн ИТХ-ын хуралдаан дээр би хурлын удирдлага болон аймгийн удирдлагад газар олголтын талаар шалгалт хийх санал тавьсан. Газрын албаныхан юу хийсэн нь тодорхойгүй байна. Төлөөлөгчийн хувьд миний гаргасан саналыг хэлэлцээгүй. Хэрвээ энэ талаар арга хэмжээ авахгүй бол би дараагийн удаа газартай холбоотой асуудал орж ирвэл “Бойкот” хийнэ шүү”. Б.Мөнхнасан: Эрдэнэт үйлдвэрээс асуух хэрэгтэй болов уу -Манай аймгийн хувьд Цагаанчулуут гэж газар бий. Дээр нь Шар чулуутын энгэр орж ирлээ. Шар чулуутын энгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх тухай  яригдаж байна. Үүнийхээ өмнө энэ газруудын талаар Эрдэнэт үйлдвэрийн зохих албаныхантай уулзаж, лавлах хэрэгтэй болов уу.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ