Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card

ЭМШУИС эмнэлэгтэй болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Японы ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /ЭМШУИС/-ийн харьяа 150 ортой бааз эмнэлэг багуулахаар болжээ. Их сургуулийн эмнэлгийг Ботаникийн цэцэрлэгт зургаан га талбайд барих бөгөөд эмнэлэг нь мэдрэл, дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүхий л төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлэх гэнэ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээ хүргэхээс гадна нарийн мэргэжлээр суралцаж буй резидент эмч нарыг сургах бааз эмнэлэг болох юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд гэрээгээ үзэглэж, эмнэлгийн барилгын зураг төслийг боловсруулсан байна. Барилгын ажлыг энэ онд эхлүүлж, хоёр жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card