Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ 10 БАЙРШИЛД ХИЙСЭН

УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ 10 БАЙРШИЛД ХИЙСЭН

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Их залуу багийн 15 дугаар сургуулийн баруун талын уулзвараас Шанд багийн Халуун усны уулзвар хүртэлх 740 метр авто замд их засвар хийж, хөдөлгөөнийг нээлээ. Тус ажлыг “Жипи экспресс финанс” ХХК гүйцэтгэв. Эрдэнэ багийн самбараас "Пинк" дэлгүүрийн уулзвар хүртэлх 790 метр авто замд их засвар хийж, авто замын хөдөлгөөнийг нээлээ. “Энхжинмандариваа” ӨЭМТ-ийг төв замтай холбох 224 метр шинэ авто замд асфальт бетонон хучилт хийж авто замын хөдөлгөөнийг нээлээ.

Тус хэсгийн авто замд явган хүний зам, хашлага, ногоон байгууламж, ус зайлуулах лотки 8-ыг хийсэн. Гүйцэтгэгчээр “Дагинас хайрхан” ХХК ажиллалаа.

Мөн Их залуу 20 дугаар гудамжнаас 17 дугаар сургуулийн уулзвар хүртэлх 780 метр авто замд асфальт бетонон хучилт хийж байна. Замын тэмдэг, тэмдэглэгээг хийсний дараа авто замын хөдөлгөөнийг нээнэ. Уг хэсэгт зам дагуу шинээр боржин чулуун хашлага суурилуулж, хөвөөний засварын ажлыг гүйцэтгэсэн. Найман орц гарцан дээр хоолой байршуулж, 10 байршилд ус зайлуулах суваг хийсэн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card