Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ, ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСААР УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЖЭЭ

ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ, ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУСААР УДИРДЛАГЫН БАГАА ШИНЭЧИЛЖЭЭ

Орхон аймгийн Ардчилсан нам шинэ үеийн залуустаа итгэл найдвар хүлээлгэн, ирэх жилүүдэд ажиллах удирдлагын багийн бүтцээ шинэчилжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Ардчилсан нам шинэ үеийн залуустаа итгэл найдвар хүлээлгэн, ирэх жилүүдэд ажиллах удирдлагын багийн бүтцээ шинэчилжээ. Орхон аймгийн Ардчилсан намын хороо өнгөрөгч 10 сарын 21-нд хуралдаж, тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Ц.Батхуяг гишүүдийн олонхийн дэмжлэг авч, Орхон аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдов.

Ардчилсан Намын үндсэн дүрмэнд заасан эрх үүргийн дагуу намын дарга Ц.Батхуяг удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлэн, энэ сарын 14-нд намын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн баталжээ. Орхон аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаа хариуцсан Дэд даргаар И.Баасанжав, Н.Жаргалсайхан, Г.Алтангэрэл, Д.Доржпүрэв, Д.Энхзориг, З.Хатанбаатар, аймгийн намын Хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Оргилболдыг томилсон байна. Ц.Оргилболд нь Эрдэнэт хотод 1991 онд төрсөн, санхүү эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, магистр, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч залуу юм. Эдгээр залууст хандаж Ц.Батхуяг хэлэхдээ, Монгол улсын хууль ёс, Ардчилсан намын үндсэн дүрмийг баримталж улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
1
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card