Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.11.24 Үүлэрхэг Орхон -16° / -3° USD 3607.57▲ EUR 3967.43▲ CNY 541.23▲ RUB 44.03▼ KRW 2.68▼
Шуурхай
SI card
Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд 63,6 тэрбумын татвар төлжээ

Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд 63,6 тэрбумын татвар төлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах зорилт тавьсан ба өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393461 жуулчин ирсэн байна.

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын татвар төлөлтийн байдлыг сүүлийн 3 жилээр авч үзвэл:

 – 2019 онд 1320 байгууллага 87,1 тэрбум төгрөг,

 – 2020 онд 1348 байгууллага 47,1 тэрбум төгрөг,

 – 2021 онд 1401 байгууллага 65 тэрбум төгрөг,

 – 2022 онд 1637 байгууллага 94,2 тэрбум төгрөг,

 – 2023 оны эхний 6 сарын байдлаар 1376 байгууллага 63,6 тэрбум төгрөгийг Улсын төсөвт оруулжээ.

2023 оны хагас жилийг өмнөх 3 жилийн энэ үетэй харьцуулахад татварыг орлого нэмэгдэж, давах үзүүлэлттэй байна. Цаашид Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх бөгөөд аялал жуулчлалын салбар Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөлөл авчирч байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card