Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 71 гомдол, мэдээллийг хянан шалгав

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 71 гомдол, мэдээллийг хянан шалгав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 121 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 321 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 71 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 86 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card