Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.11.14 Цас Орхон -12° / -5° USD 3603.46▼ EUR 3985.43▲ CNY 540.20▲ RUB 43.79▲ KRW 2.69▼
Шуурхай
SI card
Чингэл, Баян-Овоот, Найрамдал, Чандмань багийн Засаг дарга нарыг сонгожээ

Чингэл, Баян-Овоот, Найрамдал, Чандмань багийн Засаг дарга нарыг сонгожээ

Аймгийн ИТХ-ын 2022 оны 01/03 тоот “Баг байгуулах тухай” тогтоолын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн Баян-Өндөр суманд шинээр 4 багийг нэмж байгуулахаар болсон.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын 2022 оны 01/03 тоот “Баг байгуулах тухай” тогтоолын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн Баян-Өндөр суманд шинээр 4 багийг нэмж байгуулахаар болсон. Шинээр байгуулах дөрвөн багийн төсөв, хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн ИТХ-ын энэ оны 12 дугаар сарын 1-ний хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Хүн амын өсөн нэмэгдэж буй нөхцөл байдал, багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилго зорилтын хүрээнд Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийг хувааж шинээр Найрамдал, Чандмань багийг байгуулсан. Мөн Эрдэнэ багийг хувааж Чингэл, Яргуйт багийг хувааж Баян-Овоот багийг тус тус байгуулсан юм.

Баян-Өндөр сумын ЗДТГ-аас өнгөрөгч амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд шинээр байгуулагдаж буй Чингэл, Баян-Овоот, Найрамдал, Чандмань багийн Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж багийн Засаг дарга нарыг сонгосон байна. Хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн хүрээнд Багийн Засаг даргыг сонгоход тухайн багийн 5 өрх тутмаас 1 өрхийн төлөөллийг оролцуулах зарчмаар багийн ИНХ-ыг хуралдуулж багийн Засаг даргыг сонгож, батламжлуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад өргөн бариад байгаа аж.   

Энэ талаарх мэдээллийг Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн аймгийн Засаг даргын Шуурхайд өглөө..   

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card