БЯМБА
2025.07.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
БНПУ-ын Өргөмжит консулын газар Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
БНПУ-ын Өргөмжит консулын газар Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

Бүгд Найрамдах Польш улсын  Өргөмжит консулын газар Орхон аймаг, Эрдэнэт хотод   үйл ажиллагаа явуулахаар  албан ёсны нээлтээ өнөөдөр  хийлээ. 
Үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон  БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан бусад холбогдох албаны хүмүүс, АНН,  бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов. 

БНПУ-ын Гадаад харилцааны сайд Збигнев Рау энэ оны тавдугаар сарын 26-нд Монголд айлчлахдаа Орхон аймагт суух Өргөмжит консулаар О.Хуланг таван жилийн хугацаатай томилсон юм. Өнгөрсөн наймдугаар сард Элчин сайд ноён Кшиштоф Бойко Орхон аймагт зочлох үеэрээ аймгийн удирдлагуудтай уулзаж, Орхон аймаг, Эрдэнэт хотод суух Польш Улсын Өргөмжит консулаар О.Хуланг томилсноо албан ёсоор танилцуулсан. Уг уулзалтын үеэр арваннэгдүгээр сард Өргөмжит консулын оффисоо албан ёсоор нээх тухай хэлж байсан нь ийн өнөөдөр биеллээ олж байна.
      Элчин сайд ноён Кшиштоф Бойко үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Польш улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 10 жилийн ойн баярын дараах энэ өдөр Орхон аймагт БНПУ-ын Өргөмжит консулын газрыг нээх үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Хоёр орны худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн бодитоор хөгжүүлэхэд Орхон аймаг дахь БНПУ-ын Өргөмжит консул чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа тухай онцолсон.
Мөн тэрээр БНПУ-ын Өргөмжит консул О.Хулан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Польш,Эрдэнэт хотын хамтын ажиллагааг өндөр төвшинд гаргаж, олон боломжоор баяжуулан хөгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Зууны манлай бүтээн байгуулалттай Орхон аймаг, Эрдэнэт хотод Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газар нээгдэж байгаад туйлын баяртай байна хэмээн Засаг даргын орлогч  А.Түвшинжаргал зочдод мэндчилгээ дэвшүүлсэн.

 

 Тэрээр, Өргөмжит консулын газар Орхон аймагт нээгдсэнээр хоёр улсын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, соёлын болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч хэлэв. Манай аймагт хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд есөн сая еврогийн санхүүжилтээ “Хатуу хог хаягдал ангилах ялгах үйлдвэр байгуулах, хог хаягдал татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл” хэрэгжиж байгаа. Тун удахгүй үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцоллоо.

Бүгд Найрамдах Польш улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр Польшийн соёлын өдөр арга хэмжээг зохион байгуулсан. Тус улсын дуучин ая зохиогч, импровизатор Анна Мария Ёопек уран бүтээлийн дээжсээсээ толилуулахын зэрэгцээ Эрдэнэт дуу бүжгийн чуулгын хөгжимчидтэй хамтарсан тоглолт үзүүлсэн нь зочдын сонирхлыг ихээхэн татаж байв.

Орхон аймагт суух Өргөмжит консул  О.Хулан нь Румын Улсын Бухарест хотын Эдийн засгийн академи, Их Британийн, Лондон, Режент сургуулийн англи хэлний курс, Их Британий Нортумбрия Ньюкасл ( University of Northumbria Newcastle) их сургуулийн Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр тус тус төгсжээ. Мөн Их Британий Уэльсийн их сургууль ( University of Wales), Кардифф, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.  

  Орхон аймагт суух Өргөмжит консул О.Хулан “Эрдэнэт хот нийгэм, эдийн засаг, хүн ам, үйлдвэрлэлийн томоохон хот. Тиймээс орон нутагт Польшийн хөрөнгө оруулагчдыг татах, Эрдэнэт хотын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг Польш улсад таниулан сурталчлах гэх мэт олон  талын боломж нээгдэх юм” гэлээ. 
Тэрээр, Өргөмжит консулаар томилогдон ажилласнаар  хоёр улсын хамтын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх,  БНПУ болон Монгол Улсын иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт үүргийг хүлээж ажиллах юм. 
Эрдэнэт хотод байгуулж буй Консулын газрын тойрогт Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг 13 аймаг хамаарна. 

Мэдээллийн төв 

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ