Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Ширэн бээлийтнүүд Амманаас 10 медальтай иржээ

Ширэн бээлийтнүүд Амманаас 10 медальтай иржээ

   Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо арваннэгдүгээр сарын 1-12-нд болж өнгөрсөн.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

   Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йорданы нийслэл Амман хотноо арваннэгдүгээр сарын 1-12-нд болж өнгөрсөн. Тэмцээнд 27 орны 267 тамирчин оролцож эрэгтэй 13, эмэгтэй 12 жинд өрсөлдөв. Тус тэмцээнд манай улсаас 17 ширэн бээлийтэн хүч сорьж хоёр мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Буяндалай, эмэгтэйчүүдийн 60 кг-д Т.Номин-Эрдэнэ нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Энхмандах, 57-д Г.Лундаа, 67-д Б.Чинзориг, 71-д О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Алтанцэцэг, 54-д О.Есүгэн, 63-д У.Шинэцэцэг, 70-д Э.Эрдэнэтуяа нар хүрэл медаль авлаа. Манай улсын баг медалийн тоогоор дөрөвдүгээрт жагссан бол медалийн чанараар 11-д бичигдсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстан 6 алт, 7 мөнгө 8 хүрэл медаль хүртсэнээр тэргүүлж тэдний араас Узбекстан 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл, Энэтхэг улс 4 алт, 2 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.   

Эх сурвалж: Монголын боксын холбоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card