Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Аймгийн Музей бурханы шашны тусгай үзэсгэлэн дэлгэж байна

Аймгийн Музей бурханы шашны тусгай үзэсгэлэн дэлгэж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  Аймгийн музей “Ганданшаддүвлин” хийдтэй хамтран бурханы шашны танин мэдэхүйн тусгай үзэсгэлэнг долоо хоногийн хугацааатай гаргаж байна. Үзэсгэлэнд бурханы ховор бүтээлүүдийг дэлгэж байгаа юм. Орхон аймгийн төв “Ганданшаддүвлин” хийд өөрийн хийдэд байдаг зурмал, хөөмөл төрөл бүрийн бурхадыг олон нийтэд үзүүлж байна. Эдгээрээс 18,19 дүгээр зууны үеийн алтан шармал Дарь эх, мөнгөн, гуулин, зэс хөөмөл Дарь эх бурханууд, зурмал Гомбо бурхан, шармал Очирваань бурхан зэрэг ховор бүтээлийг дэлгэжээ. Дээрх шашны эд өглөгийг нийтэд үзүүлэхийн ач тусыг олон нийтийн сэтгэл зүй, нийгмийн бухимдлыг багасгах ач холбогдолтой гэж “Ганданшаддүвлин” хийдийн хурлын лам Д.Санчиржав тайлбарлаж байна.

Орхон аймгийн музейн сан хөмрөгт шашны холбогдолтой олон арван бүтээл бий. Эдгээрээс дээжлэн “Соёлын бүтээлч сар”, “Соёл түгээе” аяны хүрээнд олон нийтэд дээрх тусгай үзэсгэлэнг гаргаж байна. Шашны бүтээлүүд нь он жил улирах тусам үнэ цэнэ нь нэмэгдэж, уран зураг, урлагийн бусад төрлийн түүхийг шингээснээрээ ач холбогдолтой гэж аймгийн Музейн дарга Ч.Энхтуяа ярьлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card