Үндсэн агуулга руу шилжих
Бямба 2026.10.17 Манантай Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 6 дугаар 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 343 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 181 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 162 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 61 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 21 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card