Орон нутгийн өмч 51,5 тэрбумаар нэмэгджээ
Өнгөрсөн онд Орхон аймгийн орон нутгийн өмч 51,5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж. Уг хөрөнгө оруулалтыг задалвал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10,1 тэрбум, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 37,8 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 789,5 сая, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 847,8 сая төгрөг нэмэгджээ. Үүний зэрэгцээ Аваарын зардал 1,5 тэрбумаар, Эрдэнэт Ус ДТС Орон нутгийн өмчит хувьцаат компанийн хөрөнгө оруулалтаар 447,5 сая төгрөг төвлөрсөн байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.