ПҮРЭВ
2025.05.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Төрийн жишиг менежмент
Төрийн жишиг менежмент
(680 ТЭРБУМЫН ӨРНӨӨС ГАРЧ  801 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ) ТОМ ОРД ТАВАН ТОЛГОЙ Таван толгой бол Монголын уул уурхайн хөгжлийн түүхэнд өөрсдөө анх удаа бие даан нарийвчилсан хайгуул хийж нөөцийг нь тогтоосон анхны том орд. Нүүрсний коксжих чанар, нөөцөөрөө дэлхийн хэмжээнд эхний 10 дотор үнэлэгддэг. Одоогоор тогтоогдсон нөөц нь 6.5 тэрбум тонн. Ийм баялгийн эзэн болсон амны хишигтэй ард түмэн билээ бид. Оновчтой, зөв менежмент л хийх хэрэгтэй. Дэлхийн хэмжээний орд дэлхийн хэмжээний менежмент шаардана. Харин одоо л тэр менежмент нэвтэрч Эрдэнэс Таван Толгой ард түмнээ тэтгэх зөв замруугаа орж явна.          УЛС ТӨРЖИЛТӨӨС ХӨНДИЙРЧ ӨР НЬ ТЭГЛЭГДЭВ Төрийн эрх барьсан хоёр том нам нь Эрдэнэс таван толгойг ээлжлэн улс төр, сонгуулийн шоуны хэрэгсэл болгож өрөнд оруулсаар байв. Жишээ нь: 2011 онд Таван толгойнхоо нэрийг барьж БНХАУ-ын Чалко компаниас 250 сая ам доллар зээлж сонгуулийн өмнө иргэдэд тараасан. Улмаар дахин 100 сая ам доллар нэмж зээлээд ахмадуудад тараасан. Энэ мэт улс төржилтийн тоглоомний читоон болж ард түмэнд өгөөжөө өгдөггүй хуримтлагдсан өртэй компани болж хувирсан байлаа. Харин У.Хүрэлсүхийн засгийн газар солигдсоны дараа удирдлагын шинэ баг очиж улс төрчдийн ширээнээс хөндийрүүлж шинэ менежментийг нэвтрүүлсэнээр компани зөв замдаа оров. Ийнхүү асар богино хугацаанд зөв менежмент удирдлагын үр дүнд 2017 он гэхэд өргүй болсоноо зарласан юм. 1072 ХУВЬЦАА ЖИНХЭНЭ УТГААРАА АМИЛАВ Хувьцааг амьтай, амьгүй гэж хоёр хувааж болох юм. Амьгүй хувьцаа гэдэгт нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилдаггүй компаниудыг хэлж болно. Харин эсрэгээрээ ногдол ашиг болж хүрдэг, худалдаж, арилжиж болдог хувьцааг амьд хувьцаа гэж болно. Эрдэнэс Таван Толгой ТӨХК  нь Монгол улсын иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлсэнээс хойш нэлээдгүй жилийг ардаа үлдээв. Сонгууль болгоны өмнө яригддаг ч бодит үр өгөөжөө өгч амь орохгүй байсан хувьцаа жинхэнэ утгаараа амилж байгаа нь түүхэн үйл явц юм. Учир нь Монгол улс түүхэндээ анх удаа уул уурхайн бялгаасаа иргэд бүх нийтээрээ ногдол ашиг хүртэх гэж байна. Их бага мөнгө өгөх нь одоо хамаагүй. Гагцхүү өр зээлнээсээ гараад өөрийн үйл ажиллагааны ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилж эхлэх нь л амжилт. Мөн иргэдийн хувьцааны талаархь буруу ойлголт, эргэлзээг тайлах ач холбогдолтой. Үүнээс улбаалаад бусад төрийн болон, төрийн өмчит бус хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдээ ногдол ашиг хуваарилах салхийг хагалж байгаа. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа эзэмшигч иргэд цалингаасаа гадна нэмэлт орлоготой болох боломжийг олон нийтэд ойлгуулж байгаа ач холбогдолтой. Энэ утгаараа хөрөнгийн зах зээлд бодит хувь нэмэр болно. Та хувьцааны дансаа энд дарж шалгаарай. 2018 ОНЫ МОНГОЛЫН №1 ТАТВАР ТӨЛӨГЧ Эхэлсэн цагаасаа эдүгээг хүртэл улс орны эдийн засгийн гол хөшүүрэг байсаар ирсэн №1 татвар төлөгч бол Эрдэнэт үйлдвэр байв. Харамсалтай нь эх орны арвин их баялгийн 49%-ийг нь худалдан авах хувийн хэвшлийн шуналаас болсон хууль бус процесс дэлгэгдэж Монгол Улсын засгийн газар онцгой дэглэм тогтооход хүрч асуудал хурцадлаа. Энэ үед төрийн өмчит Эрдэнэс таван толгой хувьцаат компани улсын хэмжээнд №1 татвар төлөгч болж орж ирсэн нь 1072 хувьцаа эзэмшигчдийнхээ сонорыг баясгасан мэдээ байлаа. Цаашдаа улс төржилтөөс ангид байж тус компаний менежмент энэ чигтээ сайн явбал улс орныхоо эдийн засагт чухал нэмэр хандив болж, ард иргэдийнхээ аж амьдралд бодитой үр өгөөжөө өгсөөр байх нь дамжиггүй. ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛОВ Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн компани гэдэг утгаараа олон нийтэд нээлттэй байх нь чухал юм. Компанийн засаглалыг сайжруулсанаар эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж, төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажиллажээ. Мөн 2018 оны 5-р сард байгуулагдсан "1072 хувьцааны мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэнд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Ингэснээ олон нийтийн оролцоотой, олон нийтийн хяналттай, олон нийтэд ойлгомжтой шилэн компани болсон гэсэн үг.  ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА ХЭН БЭ? 2016 оны сонгуулийн дараа тус компаний гүйцэтгэх удирдлагаар Д.Ариунболдыг томилсон байв. Харин М.Энхболдын бүлэглэлийн эсрэг У.Хүрэлсүхийн тэмцэл өрнөж засгийн газар солигдсоны дараа Д.Ариунболдыг ажлаас нь чөлөөлж оронд нь тус компаний тэргүүн дэд захиралаар ажиллаж байсан Б.Ганхуягийг Гүйцэтгэх удирдлагаар томилсон билээ. Ийнхүү Б.Ганхуяг захирал богино хугацаанд улс төрийн хараат байсан компанийг улстөржилтөөс салгаж бизнесийн зарчмаар ажиллуулж өрийг  нь тэглэж, олон нийтэд нээлттэй болгох, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох ажлыг зорилго болгон богино хугацаанд 680 тэрбумын өрнөөс салгаж 801 тэрбумын ашигтай ажиллуулж бодит үр дүнд хүргэж чаджээ. Ингэж алсын хараатай бодлого хэрэгжүүлж чадсанаар төрийн компанийг сайн менежментээр ажиллуулж болдогийг үлгэр жишээ харуулав. Цаашлаад Монголын стратегийн 400 гаруй ордыг энэ Эрдэнэс таван толгой компанийн жишгээр менежмент хийж чадах юм бол бид хэнийг ч царай алдах шаардлагагүй юм. П.Жасрай агсаны хэлдэгээр: "Хонгилын үзүүрт гэрэл асч байна” Залуучууд улс орноо чин шударгаар жолоодох цаг нэгэнт болжээ. Залуу үе бэлтгэгдсэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын үйл хэргээс харж болохоор байна.[sgmb id="1"]
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянбулаг багт шинээр УДДТөв барих
ГХБХБГ-т байгууллагын болон албаны нууцын хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан  авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Энэ онд авто замын засвар, шинэчлэлийн ажил  25 байршилд үргэлжилнэ
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
Их залуу баг АТП-418 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
РП-202 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох.Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Улаантолгойн тасгийн хэсэгт авто замын зураг
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орхон аймгийн төвийн хэсэгт дугуйн зам хийх /Үлдэгдэл ажил/