Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“Мodern of Night” Монголд

“Мodern of Night” Монголд

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ирэх долдугаар сарын 4-нд  “Монголын балетын хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэхүү тоглолтыг алдарт “Бостон балет”-ын гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Улаанбаатарын болон хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэх хүсэлтэй байгаа гэнэ. АНУ-ын Бостон хотоос Монгол Улсыг зорьж ирэх бүжигчдийн ур чадварыг харуулах “Мodern of  Night”тоглолт ганцхан удаа болох юм байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагийн олон улсын чанартай балетын тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетын хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг Улаанбаатарчууддаа танилцуулсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card