БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүллээ
Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүллээ
Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамд аваар гарч Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгуулах, сэргээн засварлах үйл ажиллагаа ид явагдаж байна. Энэ сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймгийн нутагт  хүчтэй салхи шуурч, бороо, мөндөр орсны улмаас аянга бууж Эрдэнэт дэд станцад гэмтэл гарсан юм.  Энэ гамшиг болсон зурвас нь харьцангуй хүн ам бага суурьшдаг орчинд тооцогддог. Нийтдээ 56,4 км-ийн урттай шугамд 13 бетон тулгуур хугарч унажээ. Үүнээс шалтгаалан  Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудад цахилгааны саатал гарсан юм. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас үүссэн аваарыг яаралтай арга хэмжээ авч гурав хоногийн дотор арилгаж өнөөдөр эрчим хүчний хэвийн үйл ажиллаатай боллоо. Гамшгийн үеэр Орхон аймгийн хэмжээнд 21 айл үерт нэрвэгдэн орон гэргүй болоод байна. Үерийн үеэр нийтдээ мянга гурван зуугаад толгой бод, бог мал хорогдсоны хоёр зуун тавь гаруй нь Орхон аймгийн 10 өрхийн мал сүрэг юм. Хорогдсон малыг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авсан. Улсын болон аймгийн онцгой комисс, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийнхэн  хоёр өдөр ажиллаж шаардлагатай, яаралтай арга хэмжээ авч ажиллалаа. Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагаа болон, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн гамшгаас үүдэн гарсан хор хохирлыг яаралтай арилгах, 110 квт-ын шугамын засварыг яаралтай сэргээн засварлах ажилд техник тоног төхөөрөмж, машин механизмаар тусламж үзүүлжээ. Эрдэнэт үйлдвэр байгалийн эрсдэлтэй үзэгдэл, аваарын гэнэтийн тохиолдолд ямагт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган ажилладаг. Эрдэнэт үйлдвэрээс өндөр хүчдэлийг буулгах ажилд  25 тонны кран, комацу универсал трактор, экскаватор, дугуйт ачигч, К-744 авто чирэгч, автосамосвол, өрмийн машин  зэрэг шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмж бүхий ажилчдаар ханган хурдан шуурхай ажиллаж аюултай эрсдлийг намжаалаа. Мөн шаардлагатай зарим машин техникүүдийг шатахуунаар ханган ажилласан байна.  Том оврын цахилгааны тулгуур шонг тээвэрлэх, гамшгийн голомтод тээврийн хэрэгслийг аюулгүй нэвтрүүлэх үүднээс үерийн усанд эвдэрсэн голын голдрил, суваг шуудууг засварлах, тэгшлэх ажилд 65 м3 хайрга, дайрга,  12 метрийн  урттай 800-ийн ган хоолой зэрэг материалаар тусламж үзүүлсэн. Гамшгийн үеэр ажилласан 60 гаруй хүний хоол ундыг Эрдэнэт үйлдвэрийн “Москва Петушки” ресторанд бэлдэн хүргүүлжээ. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олондоо талархаж байгаагаа аймгийн удирдлагууд бахархан ярилаа. Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн аян эхлүүлж Орхон  аймгийн засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нараар ахлуулсан ажлын хэсэг гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдтэй газар дээр нь очиж, бодит байдалтай танилцлаа. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүд орон гэргүй болж, мал сүрэг нь хорогдон, зутруухан байна. Малчин өрхөөс бог голдуу мал багадаа л гэхэд зуугийн тал мал гамшгийн үеэр хорогджээ. Ажлын хэсгийн төлөөлөгчид байгалийн гэнэтийн энэ үзэгдэл ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэдий ч сэтгэл санааг дэмжих нь чухал гэж үзлээ. Айл өрхүүдийн гэрийн хана, унь зэрэг нь хугарч, дахин ашиглагдах боломжгүй болсон. Гэрийн дотор тавилгаас өөр зүйлгүй болж, энд тэндгүй норж, сэмэрсэн зүйлс л үлджээ. Хүнд хэцүү байдалтай тэд танилцан сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Эхний ээлжинд байгалийн гамшгийн хор нөлөөгөөр гэргүй болсон таван айл өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгөв. Хүчтэй салхи шуурга, аадар, эрхий хуруун чинээ их хэмжээний мөндөр орсны улмаас айлуудын хашаа ихээр нурж унасан нь харагдана. Аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэт үйлдвэрийн Гал унтраах аврах 58-р ангийн бие бүрэлдэхүүн айлуудын нурсан хашааг босгож, хадаж өгч байгаад иргэд баярлаж, талархаж байгаагаа хэлж байлаа. Гамшгаар нийт зуу гаруй иргэний амины өмчид ойролцоогоор 120,7 сая төгрөгийн хохирол учирсан дүн мэдээг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Орон нутгийн дотоод нөөц боломжоо ашиглан гамшгийн хор уршгийг арилгахад дөч гаруй сая төгрөг зарцуулагджээ.  Мал нь ихээр хорогдсон малчин өрхүүдийг малжуулах  төсөл хөтөлбөрт хамруулна гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна. Гамшигт өртсөн айл өрхүүдэд туслах аян үргэлжилсээр байна. Улсын их баяр наадмаар хүн бүрийн магнай тэнийж, баясан цэнгэдэг болохоор эдгээр өрх айлууд ч байгалийн гамшгийг даван туулж, олны дэмээр орон гэртэй болцгоон наадмын өглөө өрхөө татан цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө өө. Хотлоороо амар мэнд байж, мал сүрэг нь өсөн дэвжихийн ерөөл өргөе өө. А.Бямбамаа [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА