Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Санал асуулгыг түүвэрчилсэн аргаар авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Орон сууцны хороололд амьдардаг иргэдийн зүгээс Сууц өмчлөгчдийн холбоодын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтаймгийн Засаг дарга Д.Батлутын иргэдтэй хийх уулзалтын үеэрх хөндөж буй асуудлын хамгийн чухал нь байлаа. Үүний дагуу ч аймгийн Засаг даргын зүгээс холбогдох албаныханд ирггэдийн санал, хүсэлтийг барагдуулах, Сууц өмчлөгчдийн холбоодын ажилд анхаарлаа хандуулах, тэндний санхүүгийн байдалд шалгалт хийж эргэн мэдээлэхийг үүрэг болгосон. Аймгийн ЗДТГ-аас Баян-Өндөр сумтай хамтран Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөөг гарган батлуулж хэрэгжилтийг зохион байгууллаа. СӨХ-дын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, хяналт шалгалтыг хийж, орон сууцны хороолол бүхий нийт 12 багийн 1500 оршин суугчаас Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны талаар санал асуулгыг түүвэрчилсэн аргаар авч нэгтгэжээ. Шалгалтын нэгдсэн дүн, СӨХ-дын салбарын зөвлөлийн эхний хагас жилийн ажлын тайлан, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэт Ус” ОНӨХК, СӨХ-дын хамтарсан уулталтанд танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцон холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card