Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Орхончууд С.Ганбаатарыг илүүтэй дэмжжээ

Орхончууд С.Ганбаатарыг илүүтэй дэмжжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээс харвал энэ удаагийн сонгуульд Орхончуудын олонхи нь МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг илүүтэй дэмжжээ. Аймгийн хэмжээнд 43 хэсгийн хороо ажиллаж дүнг СЕХ-нд илгээсэн байдлаас харвал орхончуудын санал өгсөн нийт сонгогчдын 42.82 хувь болох 18451 сонгогч саналаа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт өгсөн байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд Орхон аймгаас 14771 саналыг өөртөө татаж чаджээ. Түүнд манай аймгийн нийт сонгогчдын 34.28 хувь нь түүнийг дэмжсэн байна. Харин энэ удаад хамгийн бага саналыг МАН-аас нэр дэвшигч М.Энхболд ердөө 9863 санал буюу 22.89 хувийн санал авчээ. Харин аймгийн хэмжээнд Баян-Өндөр, Жаргалант сумын сонгуулийн хэсгийн хорооны дүнгийн талаар аймгийн Сонгуулийн хороо албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card