ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Говил багийн зуны цэцэрлэгт 57 хүүхэд хамрагдаж байна
Говил багийн зуны цэцэрлэгт 57 хүүхэд хамрагдаж байна
Эцэг эхчүүдийн хүсэлтээр манай аймагт зуны гурван цэцэрлэг ажиллахаар болсон. Баян-Өндөр сумын Говил багийн хоёрдугаар цэцэрлэг, Хүрэнбулаг багийн 19-р цэцэрлэг болон Жаргалант сумын цэцэрлэгүүдэд зуны салбар бүлэг хичээллэх юм. Одоогийн байдлаар Говил багт 57 хүүхэд зуны цэцэрлэгт хамрагдсан байна. Тус багийн хоёрдугаар цэцэрлэгт гэр цэцэрлэг ажиллуулж байна.        Говил багийн хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дэнсмаа “Зуны салбар бүлэгт хичээллэснээр хүүхэд нарны гэрлээр D амин дэм авах, агаар салхинд чийрэгжих ашиг тустай” гэдгийг хэллээ. Тус цэцэрлэгт хүүхдүүддээ зориулж сүү цагаан идээ тогтмол өгч, гадаа усан сантай элсэн дээр тоглуулж байв. Өвлийн турш битүү байшинд байсан хүүхдүүд агаар салхинд байснаар хоол ундандаа сайн болдог байна.      “ Хүүхдийг шар сүү, хар цай, ясны шөлд оруулж, агаар салхинд гаргаснаар борогшдог. Ингэснээр өвлийн цагт ханиад томуу тусах нь бага байдаг” гэж Хоёрдугаар цэцэрлэгийн багш Х. Амарсанаа тайлбарласан юм.      Говил багт зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд их байдаг учраас нэг өдрийн төлбөрийг 1000 төгрөг байхаар тогтжээ. Зуны турш хүүхдийг чийрэгжүүлэхээр гадаа элсэн талбайд гаргаж, гэрт байрлуулсан байна. Энэ нь хүүхдийн бие бялдар өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлдөг байна. Зуны салбар бүлгүүд 7-р сарын 1-нийг хүртэл ажиллана. Цэцэрлэгийн зүгээс усан сантай элсэн талбайг эцэг эхчүүд, ААНБ-тай хамтран тохижуулсан байна. Харин хүүхдийн тоглоомын талбай хуучирсан, стандартад нийцэхгүй байгаа. Орон нутагт санал тавьсан ч энэ жилийн хувьд шийдэж чадаагүй гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч хэллээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ