ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Зөрчил ихтэй, дундын зогсоолд зогсдоггүй нийтийн тээврийн гэрээг цуцална
Зөрчил ихтэй, дундын зогсоолд зогсдоггүй нийтийн тээврийн гэрээг цуцална
Аймгийн Засаг даргын тамгын газрын 7035-3511 утсанд өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн маршруттай холбоотой гурван хүсэлт иржээ. Гэр хорооллын болон алслагдсан багуудад “Дундын зогсоолд зогсохгүй явж байна” гэсэн гомдол гарсан байна. Эдгээр хүсэлтийн дагуу нийтийн тээвэрт хариуцлага тооцохыг аймгийн Засаг дарга үүрэг болгосон юм. Эхний болон эцсийн буудлаас хүн авчихаад дундын зогсоолд зогсдоггүй болон Говил, ПДУ-гийн чиглэлд хулгайн тээвэр явж байгааг мэдээллээ. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд “Нийтийн тээвэртэй холбоотой асуудлуудыг шийдэх, иргэдийн гомдлыг барагдуулахад тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа” гэж ярилаа. Засаг дарга “Авто тээврийн төв”-д хандан зогсоолдоо зогсохгүй байгаа нийтийн тээврийг явуулахгүй байх арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Иргэдийн санал хүсэлт хүлээн авах 7035-3511 утсанд ирсэн мэдээллийг “Нэг цонх”-ны үйлчилгээний төвөөс долоо хоног бүр танилцуулдаг. Аймгийн Засаг дарга иргэдэд үйлчилж чадахгүй байвал тухайн компани, ажилтныг болиулах хэрэгтэй гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Удаа дараа зөрчил гаргасан газруудын гэрээг цуцлах, нийтийн тээвэртэй холбоотой ажлуудыг цэгцлэх шаардлагатай байна. Жилд нийтийн тээврийн нөхөн олговор гэж 857 сая төгрөгийн нийтийн тээврийн компаниудад өгдөг. Тиймээс холбогдох байгууллага арга хэмжээ авч дахин зөрчил дутагдал гаргахгүй байхыг Аймгийн Засаг дарга анхаарууллаа. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ