Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Сонгуулийн ирц 12 цагт 17,75 хувьтай байна

Сонгуулийн ирц 12 цагт 17,75 хувьтай байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын ирцийн талаар мэдээлэл хийлээ. “12 цагийн байдлаар Жаргалант суманд 706 сонгогч саналаа өгч, ирц нь 26,99 хувьтай байна. Харин Баян-Өндөр суманд 11 мянга 153 сонгогч санал өгөх ёстой, үүнээс 12 цагийн байдлаар 17,37 хувьтай байна. Орхон аймгийн хэмжээнд нийтдээ 11 мянга 859 иргэн саналаа өгч, 17,75 хувьтай байна. Санал хураах ажиллагаа хэвийн явж байна” гэж аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Д.Чагнаадорж мэдээллээ. Орхон аймагт 66 мянга 808 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн. Битүүмжилсэн хайрцгаар 304 сонгогч санал өгөх хүсэлт ирүүлснээс өчигдөр 293 сонгогч саналаа өгчээ. Жаргалат суманд 59, Баян-Өндөр суманд 234 сонгогч битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөөд байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card