Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Дундын суурьшлын бүст 500 айлд газар олгоно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Жаргалант сумыг хөгжүүлэх, хүн амаа өсгөх зорилгоор Дундын суурьшлын бүс байгуулах ажил яригдаж эхэлсэн. Тэгвэл Баян-Өндөр сум, Жаргалант сумын дунд 500 айлын газар олгохоор болсон байна. Жаргалант сум 4000 орчим хүн амтай. Ойрын хугацаанд хүн амын тоог 5 мянга болгох зорилтыг тус сумын ЗДТГ-аас гаргасан байна. Тиймээс Баян-Өндөр сум Жаргалант суманд Дундын суурьшлын бүс байгуулж, газар олгохоор болсон байна. Тодруулбал, Жаргалант сумын ойролцоо 500 айлын газар авах боломжтой юм. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 7.1-д “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил зориулалтаас хамааран дор дурдсан хэмжээтэй байна. Иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээ /га/ 1 Нийслэлд 0.07 хүртэл га 2 Аймгийн төвд 0.35 хүртэл га 3 Сумын төв, тосгонд 0.5 хүртэл га Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад / 0.07 хүртэл га Дундын суурьшлын бүст газар авах хүсэлтэй иргэдэд 1-1,2 га хүртэл талбай эзэмшүүлэхээр болсон байна. Иргэд өргөдлөө Жаргалант сумын газрын даамалд өгөх юм байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card