ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт ирэх сарын 2-ноос эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт ирэх сарын 2-ноос эхэлнэ
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлсэн. Их дээд сургуульд элсэн суралцах элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 7-р сарын 1-ний өдөр гарна. Дараагийн өдрөөс нь эхлэн их, дээд сургуулиудын хуваарь сонголт үргэлжлэх юм. Орхон аймгийн хэмжээнд их дээд сургуульд элсэн суралцах элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 1500 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүний 95 хувь нь шалгалтанд оржээ. Орон даяар 6-р сарын 14-18-ныг хүртэл үргэлжилсэн ЭЕШ-ийн үеэр ноцтой зөрчил, гомдол ирээгүй байна. ЭЕШ-ийн дүн 11 хоногийн дараа гарна гэдгийг БСУГ-аас мэдээллээ. Монгол хэл, уран зохиолын босго шалгалтаар эхэлж, төгсөгчид мэргэжил сонголтоос хамаарч 10 хичээлийн шалгалтыг өгсөн байна. БСШУСЯ-нд хоёр өргөдөл хүргүүлсэн байна. Учир нь шалгалтын вариантыг буруу бичсэн болон харандаагаар даалгаврыг гүйцэтгэсэн алдаа гарсан тул өргөдөл өгчээ. Энэ жилийн ЭЕШ-нд сонсох даалгавар ирсэн нь онцлог байсан аж. Сургуулиудад засварын ажил эхэлсэн байна. Аймгийн Засаг дарга засварын ажлыг цагт нь хийж хүлээлгэн өгөхгүй бол дахин хамтран ажиллахгүй гэдгийг санууллаа. Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй засвар тохижилтын ажлыг БСУГ-аас танилцууллаа. Эрдэнэ багийн 340 хүүхдийн сургууль, 2-р сургуулийн дотоод засвар, 3-р сургууль, Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн засварын ажлууд эхэлсэн байна. Чөлөөт цагийн талбай дэд хөтөлбөрт туссанаар ерөнхий боловсролын 2, 7, 13-р сургуульд биеийн тамирын талбай, “Орхон” цогцолборт хөл бөмбөгийн талбай тохижуулахаар болжээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ