ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үндэслэлгүй хураасан мөнгийг эцэг эхчүүдэд буцаан олгожээ
Үндэслэлгүй хураасан мөнгийг эцэг эхчүүдэд буцаан олгожээ
Иргэдээс ирсэн санал, гомдолд “Сургалт, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулахдаа сургуулийн хүүхдүүдээс мөнгө хураах асуудлыг таслан зогсоох арга хэмжээ авч, тавих хяналтыг сайжруулж өгнө үү” хэмээн түлхүү хандсан байдаг. Энэ талаар холбогдох албаныхан тодорхой ажил хийж түүнийгээ иргэдэд хүргэжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Хураамж авахыг хориглох тухай” 2008 оны 98 дугаар тушаал, аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны “Бэлэн мөнгө хураахыг хориглох тухай” 55 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад мэдэгдэн үүрэг өгч, хэрэгжилтийг хянан ажилласан байна. Мөн төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гаргуулж эцэг эхчүүдэд хууль эрх зүйн хүрээнд сургалт, сурталчилгаа хийх чиглэлээр ЕБС-ийн удирдлагуудад чиглэл хүргүүлсэн. Дээрх чиглэлээр иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь хүлээн авч үндэслэлгүй хураасан мөнгийг эцэг эхэд буцаан олгосон байна. Мөн Яргуйт багийн иргэдээс багийн болон, цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн байртай болох асуудлыг хөндсөн. Одоогийн байдлаар төсвийн боломжгүй байдлаас шалтгаалан 2017 онд Яргуйтад багийн болон цагдаа, өрхийн эмнэлгийн нэгдсэн байрны асуудал төлөвлөлтийн байдалтай байгаа аж Яргуйт, Даваат, Уртын гол багуудыг хамруулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр зургийн тендер зарлагдсан байна. Уг ажил хийгдсэнээр дэд бүтцийн асуудал үе шаттайгаар шийдвэрлэгдэх боломж бүрдэх ажээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ