ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хоёр эмчийн цалинг бууруулж, хоёр сувилагчид сануулах арга хэмжээ авчээ
Хоёр эмчийн цалинг бууруулж, хоёр сувилагчид сануулах арга хэмжээ авчээ
                Аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын зан харилцаа, ёс зүйн талаар иргэдээс багагүй санал, гомдол ирсэн байдаг. Үүний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн захиргаа санаачлан тодорхой ажил зохион байгуулжээ. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнуудын зан харьцаа, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс гарсан санал, гомдлыг сар бүр эмч нарын яриа, шуурхайд танилцуулж эхэлсэн байна. Мөн ЭМГ, БОЭТөв, “Эрдэнэт сувилалын цогцолбор”, “Медипас” зэрэг эмнэлгийн ажилтнуудад “Байгуулагын ёс зүй, харьцаа, хандлага” сэдвээр сургалт зохион байгуулж нийт 358 хүнийг хамруулсан аж. АШУҮИС-иас зохион байгуулсан багш, шавийн эрдмийн уулзалтын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эмч, эмнэлгийн мэргэжилтний харьцаа, хандлага”, “Багаар ажиллах нь амжилтын үндэс”, “Мэргэжлийн ёс зүйд суралцах пирамид” сэдэвт сургалтанд эрүүл мэндийн салбарын 520 эмч, эмнэлгийн ажилтанг хамруулаад байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн байгуулагуудын талаарх тусламж үйлчилгээ, үйлчилгээний соёл, эмч мэргэжилтнүүдийн ёс зүйн талаар санал хүсэлтийг байгууллагын цахим хуудсаар шууд авах боломжийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлжээ. Эмнэлгийн ажилтны ёс зүй, харьцаа хандлагатай холбоотой ирсэн хоёр гомдлын мөрөөр холбогдох хяналт шалгалт хийж чанарын хурлаар хэлэлцэн хоёр эмчид цалин бууруулах, хоёр сувилагчид сануулах арга хэмжээг авсан байна.            Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн орны дараалал хүлээх чирэгдлийг багасгах талаар ч холбогдох газруудаас зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээллээ. Иргэдийн хувьд хамгийн ихээр хэвтэн амчлүүлэхийг хүсдэг, хамгийн их хүлээлт үүсгэдэг газар бол БОЭТ-ийн Дотрын тасаг. Дотрын тасгийн энэхүү хүлээгдлийг бууруулахын тулд хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдэд ачаалал хуваалцах талаар хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Мөн Хүүхдийн тасгийн өргөтгөлийн барилга баригдсаны дараа Хөнгөвчлөх, Уламжлалт эмчилгээний тасаг байгуулахаар Эрүүл мэндийн газар, БОЭТ-өөс төлөвлөж байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ