ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Видео мэдээ: Б.Зоригтбаяр шиг бай л, дарга нар аа
Видео мэдээ: Б.Зоригтбаяр шиг бай л, дарга нар аа
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр сум орон нутгийнхаа цаг үеийн  асуудлаар мэдээлэл хийсэн. Мөн Жаргалант сумын 2016 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн эргэн төлөлтийн талаар орон нутагт багагүй хэмжээний зөрчил, дутагдал байгаа талаар дуулгав. Тэр бүү хэл “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг тус сумын өмнөх удирдлагууд хяналтгүй олгосон, мөн өөрсдөө болон ах дүү нартаа багагүй хэмжээний зээл авч өгсөн тухай шалгалтын дүнг аймгийн Засаг дарга Д.Батлутад өргөн барьсан. Жаргалант сумын Төрийн сангийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбаатар “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авч өөрийн цалингийн зээлээ төлсөний зэрэгцээ сумын ЗДТГ-т байх ёстой дөрвөн ч нөүтбүүкийг аваад одоо болтол эргүүлж өгөөгүй ажээ. Мөн сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Пүрэвсүрэн “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлнээс ах дүүдээ авч өгөх зэргээр зээлийг жинхэнэ очих ёстой эзэнд нь хүргэлгүй дундаас нь “шомбодож” байсныг Б.Зоригтбаяр дарга энэ үеэр мэдээлсэн юм. Намын нэрээр ажил хийнэ, бүтээн байгуулна гэж нэг байгууллагын даргын суудалд суунгуутаа “Амьгүй албат” мэт болдог дарга нар манай аймагт мэр сэр бий. Бүр зарим тохиолдолд аймгийн ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгч нар “Бид өнгөрсөн алдаа, дутагдлын талаар ярихгүй. Өмнөхөө харж ажиллана” гэж их мэдэгчийн дүр эсгэдэг. Ингэж амиа хоохойлсон, хэнд ч тал алдахгүй, эргээд бөгсөө ухуулахгүй гэж хаяагаа манагсдыг бодвол Б.Зоригтбаяр дарга “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй” гэдгээ ийн харууллаа. “Сум хөгжүүлэх сан”-гийн зээл зохих эзэддээ хүрэлгүй танил тал, ах дүүдээ авч өгдөг явдал ганц үүгээр дуусахгүй болов уу. Байгууллагын дарга нар ажил хийх гэж байгаа бол Б.Зоригтбаяр шиг бай л даа. Б.Зоригтбаярын хийсэн шалгалтын дүнгийн талаар аймгийн Засаг дарга Д.Батлут ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ