Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“Учралт баяр”-ыг  өргөжүүлж, Булагт Өрхийн эрүүл мэндийн төв байгуулна

“Учралт баяр”-ыг өргөжүүлж, Булагт Өрхийн эрүүл мэндийн төв байгуулна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын зүгээс иргэдтэй хийсэн уулзалтын үеэр өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдтэй холбоотой иргэдийн санал хүсэлт их гарч байсан. Тухайлбал, Яргуйт, Дэнж багийн өрхийн эмнэлгийг зориулалтын байртай болгох, өргөтгөх асуудлаар судалгаа хийж холбогдох арга хэмжээ авахыг иргэд аймаг, орон нутгийн удирдлагуудаас хүсч байсан юм. Энэ ажлын хүрээнд Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан. Үүний дагуу  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг зориулалтын байртай болгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар тусгагдсаны дагуу үе шаттай хийхээр болжээ. Эхний ээлжинд Өрхийн эрүүл мэндийн цогц төв барих ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  Мөн Дэнж багийн “Учралт баяр” өрхийн эмнэлгийг БОЭТ-ийн Дотор, уламжлалтын эмнэлгийн байранд нүүлгэн шилжүүлж Өрхийн эрүүл мэндийн цогц төв болгон өргөжүүлэн ажиллаж эхэллээ. Булаг багт “аймгийн Засаг даргын “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд ”Өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар ажлууд төлөвлөсөн байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card