ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Томоохон төслийг хэрэглэгчдэд хүргэж, хөтөлбөрт хяналт тавьж эхэллээ
Томоохон төслийг хэрэглэгчдэд хүргэж, хөтөлбөрт хяналт тавьж эхэллээ
Гэр хорооллын иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд “МОН-2301” төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугаманд холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэхийг хүсч байлаа. Гэр хорооллын иргэд “МОН-2301” төслийн үр шимийг хүртэж цаашдаа агаарын бохирдлыг бууруулахад энэ төсөл ач холбогдлоо өгөх тул иргэдэд таниулах, тэднийг төсөлд хамруулахыг аймгийн Засаг даргаас хүссэн юм. Аймаг, орны удирдлагын зүгээс иргэдийнхээ тэр дундаа гэр хорооллынхоны хүсэлтийг харгалзан үзэж  2017 онд орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг баталжээ. Энэхүү батлагдсан хөрөнгө, мөнгөний хүрээнд энэ жил  Наран, Рашаант, Уртын гол багуудад “МОН-2301” төслийг иргэдэд хүргэхийн тулд салбар шугам барихаар тендер зарлаж байна. Ингэснээр айл өрхүүд “ЭУДТС” ХК-аас инженерийн шугам сүлжээнд холбогдох нөхцөлийг авч   өөрсдийн зардлаар холбогдох боломжтой. Цаашид үе шаттайгаар салбар шугамыг барих төлөвлөлттэй ажиллаж байна Мөн иргэдийн зүгээс ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрт төрөөс, тэр дундаа Мэргэжлийн хяналтаас хяналт тавьж байхыг хүссэн. Ялангуяа Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж өгөхийг хүссэн байна. Иргэдээс ирүүлсэн энэхүү хүсэлтийн хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “Эрдэнэс мөнх Од” ХХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хяналт хийжээ. Хяналтад тус компанийн бүтээгдэхүүн бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Тус компанийн аньсны шүүс, тослогт боовноос дээж авч илчлэг тодорхойлуулах шинжилгээнд хамруулахад илчлэгийн хэмжээ байвал зохих хэмжээнээс 81,3 ккал-аар бага гарсан тул стандарт хэмжээг хангах үүрэг өгч ажиллажээ. Мөн гудамж талбайд чөлөөт цагийн талбай байгуулах ажлыг аймгийн хэмжээнд хэрэгжих “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ. Энэ онд Орон нутгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар 12 чөлөөт цагийн болон тоглоомын талбайг байгуулж, хоёр талбайг засварлана. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ