ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдийн санал хүсэлтийг ингэж шийдвэрлэж байна
Иргэдийн санал хүсэлтийг ингэж шийдвэрлэж байна
Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ оны нэгдүгээр улиралд аймгийнхаа иргэдийн санал, хүсэлтийг сонсох зорилгоор Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын иргэдтэй уулзалт хийсэн. Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын зүгээс хийж, хэрэгжүүлж буй ажлын явц байдлын талаар болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд тусч 2020 он хүртэл хийх ажлуудынхаа талаар иргэдтэйгээ санал, бодлоо солилцсон юм. Тэрбээр энэ үеэрээ иргэдийн зүгээс гаргаж байгаа санал, хүсэлтийг тусгайлан тэмдэглэж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч хийсэн ажлын тухайгаа дараагийн уулзалтууд дээрээ тайлан тавина хэмээн мэдэгдсэн. Үүний дагуу Д.Батлут даргын зүгээс холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч, иргэдийн санал хүсэлтийг хэрхэн хангаж, барагдуулж буй талаарх  хийсэн ажлын мэдээллийг аймгийн Засаг даргын долоо хоног бүрийн даваа гарагийн шуурхай дээр танилцуулж байхыг үүрэг болгосон. Аймгийн ЗДТГ-аас аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд иргэдийн санал, хүсэлтийг барагдуулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа зарим ажлынхаа талаар  танилцуулсан юм. Иргэдийн хувьд *** Гэр хорооллын багуудын гудамжинд үзлэг хийж шавар шавхай ихтэй газруудыг эрэмбэлэн хайрга, дайрга зэргээр засварлах арга хэмжээ авах *** Хог ачилт хоорондын давтамжийг аль болох багасгах, хогны менежментийг боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэн тавих хяналтыг сайжруулах *** Золбин нохой, муур  устгах ажлыг эрчимтэй зохион байгуулах. ***  Үерийн уснаас хамгаалах далан, суваг шуудуу шаадлагатай газруудын судалгааг гарган эрэмблэн үе шаттайгаар далан барих, суваг шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэх *** Орон сууцны байрнуудын дээвэрт үзлэг шалгалт хийж засварлах ажлыг хийж гүйцэтгэх. ***  Аймгийн хэмжээнд тавигдсан камеруудад үзлэг шалгалтыг хийж ажиллахгүй байгаа камеруудыг засварлан хэвийн ажиллагаанд оруулах, камержуулалтын хүрээг нэмэгдүүлж шинээр нэмж тавих талаар судалгаа, тооцоог хийх ***  Хотын дотор үзлэг шалгалт хийж шаардлагатай газруудад ус зайлуулах суваг шуудууг шинээр хийх болон засварлах арга хэмжээ авах. ***  Цахилгаан хэрэглэгчдийг цахилгааны хэрэглээгээ хянах боломжит арга хэмжээг авч хэвшүүлэх. *** Цахилгааны шугам шинээр татах болон хүчдэл сайжруулах шаардлагатай  газрын судалгааг гарган цахилгаанжуулах арга хэмжээ авах, шинээр баригдсан дэд өртөөг хэрэглэгчдийн шугамтай холбох ажлыг шуурхай хийх гэсэн асуудлаар аймгийн Засаг даргад хандсан байна. 11.64 км хайрган зам хийжээ             Их залуу, Яргуйт, Уртын гол, Шанд, Даваат, Эрдэнэ, Рашаант багуудад шавар их тогтдог гудамжуудад хэмжилт хийж, ажлын зураг төсвийг  боловсруулсан. Уртын гол, Шанд багт нийт 4,05 км хайрган  зам хийх ажлыг “Нигүүлсэн Зам” ХХК, Яргуйт, Даваат багт нийт  3,84 км хайрган зам хийх ажлыг “Өлзийхутгийн наран” ХХК, Их залуу, Эрдэнэ, Рашаант   багуудад 3,75 км хайрган зам хийх ажлыг “Орхон АЗЗА” ХХК хийж гүйцэтгэжээ.           Мөн 2017 онд нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд нэгдүгээр ээлжийн,  гуравдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 25-ны өдрүүдэд хоёрдугаар ээлжийн хог татан авалтын ажлыг зохион байгуулж нийт 22 мянган м3 хог хаягдлыг ачиж тээвэрлээд байна. Одоогийн байдлаар хогийг Баянбулаг, Уртын гол багуудад ачиж байна. Золбин нохой, муур устгах ажлыг Хот тохижуулах газраас хийж ирсэн ба  2017 онд 1163 нохой, 104 муур устгасан байна. Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66,8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судагны хог хаягдал цэвэрлэх, авто машин болон явган хүний гарцны хэсэгт бөглөрсөн хоолойг нээх ажлыг 2017 оны гуравдугаар сарын12-15-ны өдрүүдэд зохион байгуулсан. Үерийн далан суваг сэргээх, шинээр суваг татах ажлыг 2017 оны гуравдугаар сарын 24-өөс дөрөвдүгээр сарын 13-ны хооронд Хотын захирагчийн алба, Онцгой байдлын газар, “ЭУДТС” ОНӨХК газрууд хамтран нийт 7 км суваг шинээр татах, хуучин 5 км суваг сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр гэр хорооллын Шанд, Даваат багт цутгамал төмөр бетон үерийн далан, Говил багт цутгамал бетон үерийн далангийн ажил хийгдэхээр төлөвлөөд байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ