ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Даль жигүүрээ дэлгэн нисэх энхрий бяцхан үрс
Даль жигүүрээ дэлгэн нисэх энхрий бяцхан үрс
Сургуулийн өмнөх боловсролын салбарт хорь гаруй жил ажиллаж байгаа Д.Цэцэгмаа багшийн хувьд өнөөдөр баяр, гуниг хосолсон өдөр тохиож байна. Бяцхан шавь нар нь цэцэрлэгээ төгсөөд, сургуулийн босго алхахаар даль жигүүрээ дэлгэн дэргэдээс нь нисэн одох гэж буй. Гурван жилийн өмнө “Одод” цэцэрлэгийг анх байгуулагдаж байхад уйлахаас өөр ид шидгүй, аав ээжийнхээ гараас чаргуулдсан нялх үрсийг хүлээн авч байсан нь саяхан мэт. Найзтайгаа харилцах, багшийгаа хүндлэх, ариун цэвэрч байх, дуу, шүлгээ сурах гээд өдийхөн жаахан үрсэд өдөр бүр, цаг хором бүхнийг хойш тавилгүй уйгагүй зааж сургадаг Д.Цэцэгмаа багш шиг сурган хүмүүжүүлэгчдийн ачийг эцэг эхчүүд мартах ёсгүй ээ. Хонгорзул, Оюуномин, Анужин, Энхбаясгалан, Номин-Эрдэнэ, Одод гээд нэр нь хүртэл өхөөрдөм хөөрхөн жаалууд гурван жил хамтдаа нэг ангид бужигнаж, дуулж бүжиглэн, багшийнхаа хатуу шаардлага дор бяцхан гараараа зурж, бичиж, нааж бүхнийг сурахыг хичээсэн. “Одод” цэцэрлэгийн “Бэлтгэл А” бүлгээс уртын дуу дуулж аймгийн аварга болсон охин, “Ногоон гэрэл цагаан шугам” уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтууд тэдний оюун ухаанд дурсагдан үлдэнэ. “Одод” цэцэрлэгийн хаалгаар орж ирсэн хүн бүхнийг өглөө бүр “Сайн байна уу, сайхан амарсан уу” гэсэн эелдэг зөөлөн үгсээр цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эмч нар нь мялаана. Хүүхдүүд ангидаа оронгуут “Багшаа сайхан амарсан уу” гэж цангинасан хоолойгоор мэндэлнэ. Энгийн боловч харилцааны хамгийн эхний соёлыг цэцэрлэгийн наснаас нь эзэмшүүлж байгаа “Одод” цэцэрлэгийнхэнд баярлахаас өөр аргагүй. Бужигнаж өсөж торнисон гэр бүлийнх нь нэгээхэн хэсэг болсон ангиа, Д.Цэцэгмаа багшийгаа, туслах багш Н.Сүнжидмаа багшаа хүүхдүүд санан дурсана. Д.Цэцэгмаа багшийн сургалтын аргын гол онцлог нь хүүхдийг бага гэж гололгүй шүлэг, зүйр цэцэн үг цээжлүүлэхэд ихэнх цагаа зарцуулж, хүүхэд бүртэй уйгагүй ажилладаг нь бусдад дуурайл болохуйц арга барил юм болов уу.            Бяцхан оюун ухаандаа цэцэрлэгээ төгсөөд, сургуульд орно гэсэн бодол тээсэн алдрай бяцхан хүүхдүүдээ үдэж буй багшийн сэтгэл гунигтай ч тэдэндээ суралцах, хүн байх, цагийн ажлыг цагт нь хийж дуусгах ёстой гэсэн хүмүүжлийн суурийг тавьж өгсөн Д.Цэцэгмаа багш баяртай байгаа. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллагсадын цаг нартай уралдан ажилласан, уйгагүй, тасралтгүй хөдөлмөрийн үр шимийг эцэг эхчүүд зүрх сэтгэлээрээ мэдэрч, ирээдүйд үр хүүхэд нь эрдэм боловсролтой нэгэн болон төлөвшихөд цэцэрлэгийн багшийн оруулсан хувь нэмрийг алтаар үнэлэхэд ч багадах билээ. Энхрий бяцхан үрсийн амьдралын алтан зам үргэлж гэрэлтэй, дардан байна. М.Мөнх [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ