ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлддэг
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлддэг
              А.Амарын талбай дээр ойрын үед томоохон хэмжээний өдөрлөг, “Нээлттэй хаалганы өдөр” болж байна. Эрдэнэтчүүд ч идэвхтэй оролцож, тодорхой хэмжээнд мэдээлэл авдаг. “Нээлттэй хаалганы өдөр”. Нэрнээсээ эхлээд асуудалтай. Бүтэн долоо хоног, эсвэл сарын турш, бүр 365 хоногт хаалттай байж байгаад ганцхан өдөр л нээлттэй болдог “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцож буй байгууллагууд өөрт байгаа бүхнээ дэлгээд талбай дээр өдрийн турш сууж иргэдэд үйлчилдэг нь хэр оновчтой хувилбар гэдгийг иргэд хэлэх болов уу.             Эрдэнэтийн төв талбайд төрийн захиргааны байгууллагаас зохиож буй өдөрлөг, арга хэмжээ ямар үнэ өртгөөр бүтдэг талаар бага зэрэг сонирхсон юм. Саяхан хэд хоногийн өмнө болсон “18 дэд хөтөлбөр” өдөрлөгийн нээлтээр томоохон хэмжээний тайз засч, нэлээн хэдэн асар байрлуулж иргэдэд мэдээллээ төв талбай дээрээс хүргэсэн. Энэхүү том талбайн тайз, арын карказан төмөр зэрэг нь манай аймагт байдаггүй аж. ”18 дэд хөтөлбөр” арга хэмжээнд зориулж тайз засалт, карказыг Булган аймгаас 4 сая төгрөгөөр түрээслэх дээрээ тулжээ. Арга хэмжээний зардалд түрээсийн төлбөрт өгөх 4 сая төгрөг байгаагүй гэнэ. Зохион байгуулагчид аймгийн засаг даргын орлогч С.Батжаргалд ханджээ. С.Батжаргал дарга Булган аймгийн Бугат сумын уугуул. Түүний хувьд улаан нүүрээ ширлэж Булган нутгийн “ах дүүстэйгээ” ярьж хөөрч, үнийг нь нэг сая төгрөг болгосон байна. Түрээсийн үнийг буулгааа. Гэтэл “ямаан дээр тэмээний гарз” гэдэгчлэн түрээслэсэн тайз, караказаа Булганаас авч ирэх зардал мөнгө бас л асуудал үүсгэсэн байна. Арай гэж 280 мянган төгрөг босгоод “Маяти” машин хөлслөн авчирч “18 дэд хөтөлбөр” арга хэмжээ хийжээ. Талбайн голд босгосон шовгор майхан тэр бүр олддоггүй гэнэ. Их бага мөнгөөр түрээслэх асуудал тулгарна. Иймээс аймгийн ЗДТГ-ынхан өнгөрсөн өвөл эхний ээлжинд гурван шовгор майхан худалдан авчээ.                Гэтэл аймгийн АН-ыг 2013-2016 оны зургаадугаар сарын 29-н хүртэл эрх барьсан хугацаанд жил бүр хэдэн арван тэрбумаар нь худалдан авалт хийж байлаа. “Тэр үед 80 сая төгрөгөөр тайз засалтын иж бүрэн техник, хэдэн шовгор майхан бас бус техник авчихсан бол урин дулаан цагт иргэддээ хандсан олон юм хийж болмоор” хэмээн уулга алдаж байгаа даргатай ч таарлаа. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэж сургадаг. Гэтэл Булган аймгийг удирдаж байсан аймгийн АН-ын дарга Д.Эрдэнэбат дарга хэзээний гүйлгээ ухаантай болохоор өмнөд хөршөөс ийм техник хэрэгслийг 80 сая төгрөгөөр худалдан авчихаад өдрийн 4 сая төгрөгөөр түрээсэлж байна. Гэтэл манай аймгийг удирдаж байсан эрхмүүд гэдсээ дүүргэж, гэрээ гоёод ажлаас халагдангуут Лексус-570, Ланд-200 машин унаж иргэдээ тавалж буйг ойлгошгүй. Хулгай хийчихээд нуумаар юм, уг нь. Төрийн байгууллагад сая хүрэхгүй төгрөгийн цалинтай нөхөр 3,6 жил ажиллаад том жийп унаж байгааг бодоход “Төрийг хэн хамгийн муу менежер болгодог вэ” гэдгийг ойлгох энүүхэнд. Нэгдүгээр гарын үсэг зурдаг төрийн албаны дарга нар гэж захын хүүхэд хэлээд онц авахаар жишиг манайд идээшин нутагшиж байна. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ