ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийг хохиролгүй болгожээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийг хохиролгүй болгожээ
МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн манай аймагт 10 хоног ажилласан. Энэ үеэрээ “Эрдэнэт үйлдвэр”-т ч хяналт шалгалт хийсэн байна. Үйлдвэрт шалгалтаар ажилласан байцаагчдыг үйлдвэрийнхэн АБК-гийн хоолны газартаа үдийн хоолонд оруулжээ. МХЕГ-ын байцаагчид ч үйлдвэрийн ажилчидтай зэрэгцэж суугаад хооллоцгоосон нь багагүй асуудал үүсгэжээ. Саяхан МХЕГ-т “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн хурал болж Д.Эрдэнэбилэг тэргүүтэй үйлдвэрийн удирдлагууд оролцсон байна. МХЕГ-ын дарга Д.Цагаанхүү энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалтаар очиж ажилласан байцаагчид үйлдвэрийн ажилчдын хоолноос идсэн байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид Орхон аймагт албан томилолтоор ажиллахад нь хоолны мөнгө, буудлын хөлс нь тусгагдсан. Гэтэл төрийн нэр барьж шалгалтаар оччихоод үйлдвэрийн ажилчдын хоолноос идэж ёс зүйгүй үйлдэл гаргалаа. Ингэснээр МХЕГ-ын байцаагчид Ашиг сонирхлын тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмыг ноцтой зөрчсөн байна. Үйлдвэрийн ажилчдын хоолноос идсэн байцаагчдын хоолны мөнгийг цалингаас нь суутгаж Эрдэнэт үйлдвэрийг хохиролгүй болго. Д.Эрдэнэбилэг захирал идсэн хоолны мөнгө шилжүүлэх дансны дугаарыг манайханд өгөөрэй” гэсэн аж. Мөн үүнээс гадна МХЕГ-ын байцаагчид АБК-гийн хоолны газрыг 10 үзүүлэлтээр шалгахад нэгд нь зөрчил илэрсэн байжээ. Гэтэл МХЕГ-ын байцаагчид дээрх зөрчлийг тодорхой хэмжээнд “нуун дарагдуулсан” нь Ерөнхий газрын дарга Д.Цагаанхүүг багагүй бачимдуулахад хүргэсэн байна. Хоолыг нь идсэн юм чинь зөрчилтэй гэж дүгнэж болохгүй хэмээн зарим нэг байцаагч шалгалтын дүгнэлтэд энэ тухай оруулаагүй бололтой. Энэ бүхэн Д.Цагаанхүү даргыг “Идсэн хоолныхоо мөнгийг төлж үйлдвэрийг хохиролгүй болго” гэж лүндэн буулгахад хүргэсэн гэнэ. Саяхан МХЕГ-ын байцаагчдын идсэн хоолны мөнгө үйлдвэрийн дансанд шилжин орсон тухай сураг ажиг дуулдана. Монголын уран сайхны нэгэн кинон дээр их жанжин Д.Сүхбаатар “Ардын журамт цэргүүд ард түмнээс сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг ч авч болохгүй. Авсан хүнийг хамгийн хатуугаар шийтгэнэ” гэж хэлдэг. Жанжны тэртээ XX зууны эхээр хэлсэн тэр үг энэ цагт Мэргэжлийн хяналтын салбарт биелэлээ олж байх шиг. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ