БААСАН
2025.08.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Анарын шинэ менежмент “Хүнд суртал”-ын далд хэлбэр үү
Б.Анарын шинэ менежмент “Хүнд суртал”-ын далд хэлбэр үү
Аймгийн Засаг даргын даваа гарагийн Шуурхай хуралдаан үнэхээр сонирхолгүй, өмнөхөөсөө дордсон цаг нөхцөөсөн хэлбэрдэлт боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдсан. Хуралдааны эхэнд С.Батжаргал “Мэдээлэл хийх байгууллага байна уу” хэмээн асуухад Байгаль орчны газрын дарга С.Жаргалсайхан, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар нар багшдаа асуугдахыг хүссэн хүүхэд адил “Би би” хэмээн гараа өргөсөн. Ингээд хуралдааны үндсэн мэдээллийн дараа дээрх эрхмүүдийн ээлж болсон. Энэ үеэр Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан дээр албан бус “Хэвлэлийн бага хурал” хийлээ. Тэрбээр “Энэ удаад гурван асуудлын дагуу ярья. Нийгмийн даатгалын хэлтсээс харилцагчиддаа зориулсан ажил зохион байгуулна. Ирэх 18-нд болох маш чухал уулзалт Горнякт болно. Суудлын тоо хязгаартай. Суухыг хүсвэл маргааш өглөө бидэнд ханд. Бидэнд хандсан нь бооцоотой. Манайхаас хэрэгжүүлэх гэж байгаа шинэ системийн эхний үйлчлүүлэгч болно” гэх зэргээр авч байна. Төрийн ордонд УИХ-ын гишүүд телевизийн камерын өмнө сонгогчиддоо өөрийгөө харуулах, ажил хэрэгч хүний дүр эсгэх гэж хөгөө чирдэг дээ. Яг л түүний хөдөө орон нутаг дахь бүр тодруулбал, Эрдэнэт дэх инээдэмтэй хувилбар нь Б.Анар дарга байлаа. Б.Анар дарга яриандаа халаад “Манай хийх ажлын тухай сая Нийгмийн хөгжлийн хэлтсийн Бумансор дарга их сайхан ярьлаа. Бид үйлчлүүлэгчдийнхээ төлөө шинэ менежмент хийж байгаа. Манай хийх ажлын санаачлагч нь аймгийн ЗДТГ ” гэж магтаж, бялдуучилж байх юм. Б.Анарын хийсэн дарга нарт зориулж байгаа мэдээлэл нь захын нэг байгууллагын “Нээлттэй хаалганы талаарх” хэвлэлийн бага хурал л байлаа. Ямар сайндаа л ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү шуурхай хуралдаанд юу ярих, юу ярихгүй талаараа бодож бай хэмээн анхааруулж байхав. Б.Анар даргын мэдээллээс харвал пүрэв гарагт болох Нийгмийн даатгалын үйлчилгээний өдөрлөг, юу ч гэмээр юм бэ дээ, Горнякт болох арга хэмжээ оролцогчдын хувьд хязгаартай. Төрийн хүнд суртал, авлигын үнэр нэвт ханхалж буй нь түүний мэдээллээс үнэртэж байлаа. Үйлчлүүлэгчиддээ хүрч тэдэнд зориулах гэж байгаа юм бол нээлттэй бай л даа. Юунд нь тооны хязгаарлалт хийж, эхэлж бүртгүүлсэнд нь “Алтан боломж олгоно”, “Азтан болгоно” гээд байгаа юм бэ Б.Анар дарга аа. Та Н.Номтойбаяр сайдад Эрдэнэтэд инновацийг нэвтрүүлэх, Нийгмийн даатгалын хэлтэст Шинэ менежмент нутагшуулахаар хүсэлт гаргаад түүнийхээ дагуу дарга болсон тухай дуулддаг. Нөгөө “Говийн зэрэглээ” кинон дээр нэгдлийн дарга Сумъяа “Одоо чинь өөрсдийнх нь хүсэлтээр удирдах албан тушаалд тавьдаг болсон юм уу” гэж уулга алддаг шиг та Номт сайдын татаасаар дарга болчихоод эргээд иргэд үйлчлүүлэгчдээ юунд ялгаварлаад байгаа юм бэ. Таны хүсээд байгаа, нутагшуулах гэсэн тэр туршлага, туршилт чинь үйлчлүүлэгчдэд жигд, тэгш, хүртээмжтэй байх төрийн бодлогын хүрээнд багтдаггүй юм уу гэж асуумаар ч юм шиг. Өнөөдөр манай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бодит дүр зураг бол сарын эцэст хувийн хэвшлийнхэн рүү утас цохиж “мэдээ тайлангаа хугацаанд нь гарга. Хуультай шүү. Торгоно шүү. НД 7, 8 маягтаа авчирч тамгалуул. Мөнгөө тушаа” гэж шахаж дарамтлахаас нэг их хэтэрдэггүй. Цаасан маягтаар асуудлыг хардаг, үнэлдэг газар гэвэл буруудахгүй. Эхлээд үйлчлүүлэгчдээсээ цаасан тайлан нэхдэг өнгөрсөн зууны гэмээр арга барилаа өөрчилчихвөл хувийн хэвшлийнхэнд үнэхээр тус болно доо, Б.Анар дарга аа. Үйлчлүүлэгчиддээ хандаж ажил хийх гэж байгаа бол аймгийн Засаг даргын шуурхай дээр биш Хэвлэлийнхөнд төлбөрөө төлөөд мэдээллээ хий л дээ. Засаг даргын шуурхай дээр төр, засгийн албаны ажил, түүнтэй холбоотой мэдээлэл хийдэг юм. Түүнээс биш Нийгмийн даатгалын дарга шиг камерын өөдөөс харж байгаад улаан цайм “Хэвлэлийн бага хурал” хийдэггүй гэдгийг ах нар чинь заагаад залаад өгнө дөө.                  Долоо хоног бүрийн даваа гарагийн 11.00 цагт Нутгийн удирдлагын ордны Хурлын их танхимд аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болдог. Өөрөөр хэлбэл, аймгийн ЗДТГ-ын хэлтэс албад, Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагуудын хуралдаан гэсэн үг. Шуурхай гэж шууруулахын оноосон нэр. Ганцхан цагийн дотор аймгийн удирдлага орон нутгийн талаарх мэдээллийг авахын тулд хийдэг учраас шуурхай хуралдаан гэж нэрлэдэг. Шуурхай хуралдаан өөрийн гэсэн дүрэм, журамтай. Түүнийг нь аймгийн Засаг даргын 2016 оны А 409 дүгээр захирамжаар баталжээ. Анар дарга аа. Энэ хуралдаан дээр аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцдаг, мэдээлэл авдаг, солилцдог аймагтаа л хамгийн чухалд тооцогдох хуралдаануудын нэг. Аймгийн Засаг даргын шуурхай дээр мэдээлэл хийх бол өмнөх долоо хоногийн баасан гарагт энэ тухай албан бичгээ ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст мэдэгдэж “эрх авна”. Мэдээлэл хийх байгууллагын дарга нар 3-5 минутад багтаан мэдээлэл хийнэ. Хэн нэгэн дарга, албан тушаалтнаас асуулт тавьсан бол 3 минутад багтаан хариулт өгнө. Засаг даргын шуурхайд суух байгууллагын нэрийг ч Захирамжаар баталдаг. Хэрэв байгууллагын дарга, удирдлага албан томилолтоор гадагшаа, дотогшоо явсан бол түүнийг орлох хүний нэр, шуурхайд суух хүний нэрийг баасан гарагт төрийн захиргаа, удирдлагын хэлтэст мэдүүлэх зэргээр аймгийн Засаг даргын захирамжаар баталсан байна. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА