Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэрэмжит бөхийн барилдаан болно

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэрэмжит бөхийн барилдаан болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Баян-Өндөр сумын нэрэмжит нээлттэй бөхийн барилдаан энэ сарын 20-ны өдөр Хангарьд спорт ордонд явагдах гэж байна. Тус барилдаанд үндсэн харьяалал харгалзахгүй сумын заан цолтой болон залуу бөхчүүдийг оролцохыг урьж байна. Залуу бөхчүүдийн дунд үндэсний уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, тэдний бөх барилдах ур чадварыг хөгжүүлэх цаашлаад аймаг, улсын цолонд хүрч өндөр амжилт гаргахад дөхөм болох зорилгоор энэхүү тэмцээнийг сар бүр зохион байгуулж байхаар болжээ.             Бүртгэл 2017 оны 05-р сарын 20-ны өдөр 10:00 цагаас “Хангарьд” спорт ордонд явагдана. Оролцох бөхчүүд бичиг баримттайгаа хүрэлцэн ирнэ үү? Ерөнхий зохион байгуулагч Баян-Өндөр сумын ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар Орхон аймгийн үндэсний бөхийн холбоо, Орхон аймгийн биеийн тамир спортын газар ажиллаж байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card