ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүүгүй, барьцаагүй зээлийг баг тус бүрээс таван иргэнд олгох зорилго тавьжээ
Хүүгүй, барьцаагүй зээлийг баг тус бүрээс таван иргэнд олгох зорилго тавьжээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд манай аймагт зургаан төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үүний таван хөтөлбөрийг эргэн төлөгдөх нөхцлөөр иргэдэд хүүгүй, барьцаагүй итгэлийн үндсэн дээр олгож байгаа. Эхний ээлжинд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” зэрэг хөтөлбөрийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг авч дууссан байна. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт” 195, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-т 76, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр”-т 15 иргэний материалыг хүлээн авсан байна. Зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг сумын амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэн сонгон шалгаруулалтыг хийж, эцсийн дүнг гаргах юм. Аймгийн хэмжээнд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т 67 иргэн, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-т 13 иргэн, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр”-т найман иргэнийг хамруулахаар заажээ. Дээрх гурван төсөл хөтөлбөр нь шийдвэрлэх шатандаа явж байгаа. Харин “Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг энэ сарын 12-н хүртэл аймгийн Ахмадын хороон дээр авч байна. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-үүдийн материалыг энэ сарын 29-н хүртэл авах юм байна. Дээрх “Итгэлийн зээл” болох хүүгүй, барьцаагүй итгэлийн үндсэн дээр олгож буй зээлд баг тус бүрээс таван иргэний бизнесийг дэмжихээр заасан байна. Иймд дээрх зээлд хамрагдахаар материалаа өгсөн иргэдийг баг дээр нь шалгаруулж, болзолт шалгуурт тэнцсэн таван иргэний материалыг Баян-өндөр сум руу шилжүүлнэ. Тус сумын амьжиргааг дэмжих зөвлөл хуралдаж эцсийн дүнг гаргах юм. Одоогоор зээлд хамрагдах иргэдийн нэгдсэн дүн гарах хугацаа тодорхойгүй байгааг холбогдох мэргэжилтэн хэллээ. Б.Чимэдлхам [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ