“Шонхор”-ууд Орхон аймагт чуулна
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан хүчний холбооны 600 гаруй залуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Сэлэнгэ” амралтын бааз дээр чуулах гэж байна. Зургаадугаар сарын 20-22-нд болох энэхүү Төвийн бүсийн аймгуудын Ардчилсан хүчний холбооны залуусын ээлжит чуулганд УИХ-ын дарга, АН-ын “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд тэргүүтэй зарим төрийн түшээд, 4-5 яамны сайд нар оролцох гэнэ.
Ардчилсан хүчний холбооны Төвийн бүсийн чуулганд Орхон аймгийн Ардчилсан намын дэргэдэх “Шонхор” фракцынхан оролцох гэнэ. Манай аймгийн АН-ын дэргэдэх Ардчилсан хүчний холбооны тэргүүнээр “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ч.Баттуяа ажилладаг юм. УИХ-ын дарга З.Энхболд төвийн бүсийн ардчилсан хүчний холбооны чуулганд оролцохын хажуугаар энэ сарын 21-нд болох “Бүрэнбүстийн овоо”-ны тахилгад оролцохоор төлөвлөж байгаа аж.