ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүн амын өсөлт, төрөлт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй гарчээ
Хүн амын өсөлт, төрөлт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй гарчээ
Манай аймаг хүн амаа цахим системийн сангаар бүртгэдэг. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар аймгийн Статистикийн цахим санд бүртгэлтэй Орхон аймгийн харьяа 101.800 хүн байна. Үүнээс суурин амьдарч байгаа 94 мянган хүн байгаа юм. Хүн амыг жил тутамд бүртгэхдээ, аймгийн хүн амыг 10 жил тутамд ээлжит буюу нэг бүрчлэн нилэнхүй аргаар тоолдог аж. Завсарын тооллогыг таван жил тутамд явуулдаг байна. Харин жил тутамд бүртгэлийн аргаар тоолж байна. Жил бүрийн хүн амын тооллогын статистик тоо баримтаас харахад 2014 оны байдлаар 92705, 2015 онд 98750, 2016 оны жилийн эцсээр 101800 хүн ам тоологджээ. Манай аймгийн хүн амын өсөлтийг жилийн дунджаар авч үзвэл 1-1.2 хувийн өсөлттэй явж иржээ. Жилд дунджаар 2200 орчим хүүхэд мэндэлдэг. Сард 100-200 хүүхэд төрж байна. Хүн амын өсөлтийн нэмэгдэх эерэг үзүүлэлт нь төрөлтийн үзүүлэлт тоо юм. 2007 оноос хойш манай аймагт төрөлт нэмэгдэж байсан бол өнгөрсөн жилээс төрөлт буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албан тушаалтан хэллээ. Учир нь төрөлт буурсан шалтгаан олон байгаагийн гол нөхцөл нь амьжиргааны түвшинтэй холбон тайлбарлаж байна. Аймгийн хүн амын жилийн дундаж өсөлтийн хувь 2016 онд өмнөх оноос 3.3 пунктээр бага байсан. Хүн амын өсөлтийг цэвэр шилжилт, ердийн цэвэр өсөлтөөр тооцдог. Цэвэр шилжилт нь шилжин ирсэн, явсан хүний зөрүүгээр хүн амын механик хөдөлгөөний дүнд гарна. Орхон аймгийн цэвэр шилжилт 2016 онд хасах үзүүлэлттэй гарсан нь шилжин явах урсгал давамгай байгааг илэрхийлжээ. Энэ нь 2015 оноос 102 хүнээр бага байгаа юм. Цэвэр өсөлт нь ердийн хөдөлгөөний дүнд гардаг ба төрсөн хүүхэд нас барсан тооны зөрүүгээр тооцогддог байна. Б.Чимэдлхам [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ