НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үр хөндөлт аймшгийн хэмжээнд хүрсэн гэнэ үү
Үр хөндөлт аймшгийн хэмжээнд хүрсэн гэнэ үү
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан баг манай аймагт 10 хоног ажиллан дүнгээ танилцуулахдаа “Орхон аймагт үр хөндөлт аймшгийн хэмжээнд хүрчээ” хэмээн мэдэгдсэн. МХЕГ-ын шалгалтаар манай аймагт Үр хөндөлтийг хийх эрх зүйн акт нь аймгийн Засаг даргын захирамж байдаг ажээ. Харин аймгийн Засаг даргын захирамжийн дагуу үр хөндөлт хийдэг “Журам”-ыг боловсруулан гаргаж холбогдох зарчмын дагуу батлан мөрдүүлдэг, хэрэгжилтэнд нь хяналт тавих үүргийг М.Баттүвшин даргатай Эрүүл мэндийн газар хүлээдэг байна. Харин үр хөндөлт хийх газар нь БОЭТ, хийх хүн нь энэ байгууллагын мэргэжлийн эмч нар байх ёстой аж. Гэтэл Эрүүл мэндийн газрынхан “Манай аймагт үр хөндөлтийн талаар ямар ч бодлого, журам байхгүй. Бид аймгийн Засаг даргын захирамжийн дагуу л үр хөндөлт хийдэг ш дээ” хэмээн МХЕГ-ынхны өмнө мэдүүлсэн бололтой. Үр хөндөлт гэдэг бол угтаа аллага. Түүнийг манайх аймгийн Засаг даргынхаа захирамжийн дагуу гүйцэтгэдэг гэж үү. МХЕГ-ын шалгалтаар бол манай аймагт үр хөндөлт сүлжээний бизнесийн хэмжээнд очиж өнөөх алдарт “Жи тайм”-аас ч аюултай хэмжээнд хүрчээ гэж дүгнэснийг юу гэж ойлгох вэ.                    Миний өмнө аймгийн Засаг дарга Д.Батлутын 2017 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн А/157 тоот “Нөхөн үржихүйн цогц төв байгуулах тухай” гэсэн захирамж байна. Захирамжид “Нөхөн үржихүйн цогц төвийг удирдлага, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахыг БОЭТ-ийн захирал Д.Батсүх, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нөхөн үржихүйн цогц тусламж, үйлчилгээний төвд үр хөндөлт хийх журмыг батлан ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин нарт тус тус даалгасугай” хэмээн цагаан дээр хараар бичээд улаан тамга дарсан баримт байна. Гэтэл Д.Батсүх, М.Баттүвшин тэргүүтэй дарга нар МХЕГ-ын шалгалтын өмнө аймгийн Засаг даргынхаа захирамжийг бариад өөр үзүүлэх юмгүй зогссон учраас шалгалтынхан манай аймгийг “Засаг даргынхаа захирамжаар үр хөндөлт хийдэг хамгийн аймшигтай газар” хэмээн буруутгасан бололтой. Өнөөх “би үхэхээр чи үх” гэгч нь болж таарав уу. Ямар учраас МХЕГ-ынхан ийм дүгнэлт хийж түүнийгээ Шалгалтын дүнгийн хурал дээр олонд нийтэд танилцуулав. Аймгийн Засаг даргын А/157 тоот захирамжаас харвал бид хүний өмнө хийсэн ажилтай, хэлэх үгтэй байжээ. Захирамжийн хавсралтаар “Нөхөн үржихүйн цогц төвийн үзүүлэх тусламж үйлчилгээг 9 чиглэлээр үзүүлэх” тухай ч байна. Мөн “Нөхөн үржихүйн цогц төвийн ажиллах журам”-ыг ч гаргасан байхад МХЕГ-ынхан ийм дүгнэлт хийв гэдгийг дээрх дарга нараас асуух нь зөв байх. Үр хөндөлтийг Хамтын гэрээгээр үйлддэг              Энэ үгийг МХЕГ-ын эрүүл мэндийн улсын байцаагч нь мэдээллээ. Орхон аймгийн хэмжээнд үр хөндөлт Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн удирдлагаас хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй Хамтын гэрээ байгуулж үр хөндөлт хийдэг байсныг МХЕГ-ын шалгалтаар илрүүлсэн байна. Энгийнээр хэлбэл үр хөндөлт хийлгэх гэсэн иргэн голдуу хувийн хэвшлийн эмнэлгийнхэнд ханддаг. Түүнийг нь хувийн эмнэлгүүд хүлээн авч хүсэлтийг нь биелүүлэхдээ БОЭТ-д аваачин үр хөндөлт хийдэг гэнэ. Ийм гэрээг БОЭТ-ийн захирал Д.Батсүх хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хийснийг шалгалтынхан илрүүлж энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг тогтоожээ. Нэг үгээр хэлбэл, аймгийн Засаг даргын захирамжаар үр хөндөлтийг БОЭТ-ийн мэргэжлийн эмч нар хийнэ гэсээр байтал Д.Батсүх захирал хувийн эмнэлгийн эмч нараар хийлгэж байсныг шалгалтынхан нотолсон байна. Нэг удаагийн үр хөндөлтөөс БОЭТ-д 8000 төгрөгийн “ашиг унадаг” Эрүүл мэндийн газрын дүрэмгүй, хяналтгүй, бодлогогүй үр хөндөлтийн үр дүнд БОЭТ-д үнийн дүнгийн 10 хувь нь Хамтын гэрээний ашиг нэрээр ордог ажээ. МХЕГ-ын шалгалтын мэдээллээс харвал аймгийн хэмжээнд үр хөндөлтийг дунджаар 80 мянган төгрөгөөр хийдэг. Түүний 10 хувь болох найман мянган төгрөг нь БОЭТ-ийн даргын мэдэлд шилжиж очдог гэнэ. Харин үлдсэн 72 мянган төгрөг нь үр хөндөлт хийлгэх үйлчлүүлэгч олж ирсэн Хувийн эмнэлгийн эрхлэгчийн халаасанд ордог тогтолцоо Эрдэнэтэд үйлчилдэг гэдгийг хяналтынхан тогтоолоо. Д.Батсүх захирлын хувьд БОЭТ-ийн тулгамдсан асуудал нь “Фасад будах” хэмээх саналаа аймгийн удирдлагуудад хүргээд байсан. Фасадаа будах тал ч атугай мөнгөө үр хөндөлтөөс олох боломж байна уу гэж асуумаар ч юм шиг, манай дарга нар. Ажилтай байхын тулд үр хөндүүлдэг гэнэ            МХЕГ-аас эмх замбараагүй, бодлогогүй, хяналтгүй хийгээд байгаа үр хөндөлт буюу “Алан хядах ажиллагаа”-г ямар зорилгоор хийдэг талаар нь судалжээ. Судалгаагаар манай аймагт үр хөндүүлж байгаа иргэдийн дийлэнх нь шинээр ажилд орох гэж байгаа эмэгтэйчүүд эзэлжээ. Тэдний хувьд шинээр ажилд ороход нь байгууллагын даргын зүгээс “Ойрын 3-4 жилдээ хүүхэдтэй болж болохгүй. Жирэмсэн бол ажилд авахгүй” хэмээх шаардлага тавьдагийн улмаас төрөх насны залуу эмэгтэйчүүд “Ажилд орохын тулд” гэдэг шалтгаанаар БОЭТ-д үр хөндөлт хийлгэж байгааг шалгалтынхан тогтоосон байна. Дээр нь манай улсын холбогдох хууль тогтоомжид “Хүсээгүй жирэмслэлтийг үр хөндөхгүй” хэмээн заасан байдаг бололтой. Гэтэл М.Баттүвшин даргатай аймгийн Засаг даргын дэргэдэх тохируулагч агентлаг Эрүүл мэндийн газар, Д.Батсүх захиралтай БОЭТ-ийнхэн хүсээгүй жирэмслэлтийг үр хөнддөг үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлж байгааг шалгалтынхан гайхахаасаа илүүтэй хууль, дүрэм зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн үзэж байна.            МХЕГ-ын шалгалтынхан дүнгийн хурал дээрээ ийнхүү манай аймгийг “Засаг даргынхаа захирамжаар үр хөнддөг” хэмээн цоллосны буруутан нь хэн бэ. Уг нь аймгийн хэмжээнд энэ талаар баримтлах эрх зүйн акт, дүрэм журам нь байсаар атал ийн дүгнүүлж Орхон аймгийн 100 гаруй мянган иргэнийг нүүр хийх газаргүй болгож байгаа буруутан хэн бэ. Буруутнуудад ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуулт гарч байна. М.Баттүвшин, Д.Батсүх нар бол МАН-ын шилдэг боловсон хүчнүүд гэгдэж урилгаар бус дэмжлэгээр албан тушаалд суусан эрхмүүд. Гэтэл тэд үр хөндөлт гэсэн эмзэг, эрсдэлтэй асуудал дээр аймаг, орон нутгийн нэр хүндийг яагаад шороотой хутгав. Үр хөндөх гэдэг асуудлыг аймгийн Засаг даргын захирамжаар “Нөхөн үржихүйн цогц төв байгуулах” замаар шийдэж, тодорхой ажлууд хийгдэж байхад МХЕГ-ынхан яагаад түүнийг авч үзэлгүй “Аймгийн Засаг даргын захирамжаар үр хөндөлт хийдэг. Үр хөндөлт нь сүлжээ маягийн тогтолцоотой” хэмээн дүгнүүлсэн нэр хүндээ эрдэнэтчүүд яагаад буруутай албан тушаалтнуудаас нэхэж болохгүй гэж. Үр хөндөлтийн тухай ойлголт улс орны хүн амын өсөлт, ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой. Дэлхийн томоохон гүрний Ерөнхийлөгч нарын сонгуульд нэр дэвшигчид үр хөндөлтийн талаар баримтлах бодлогыг мөрийн хөтөлбөртөө заавал оруулдаг нь бичигдээгүй хууль болжээ. Сая УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх удаа үр хөндөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн. Орхон аймгийн хүн амын өсөлт улсын дундаж болон бусад аймгуудын өсөлтийн хувьтай харьцуулахад ямар түвшинд байна вэ. Сүүлийн нэг жилийн байдлаар Орхон аймагт төрөлт тодорхой хувиар буурсан гэдгийг бодлого тодорхойлогч аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар судалгааны томоохон илтгэл боловсруулж чаддаггүй юм гэхэд, ядаж салбарынхаа мэдээллийг уншиж, сэтгэл зүрхтэй ажиллахыг хүсмээр байна. Эрдэнэтийн эзэд болох ирээдүй хойч үеийг минь хайр найргүй “хядахаа” зогсоогооч. Н.Төр [sgmb id="1"]
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил