Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Цагдаагийн газраас  Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 24 хүнд эрүүгийн  хэрэг үүсгэжээ

Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 24 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтарсан баг ажиллахаар болсон. Багийн Засаг даргаар ахлуулан, өрхийн эмч, цагдаа, нийгмийн ажилтнууд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх юм. Бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хүчирхийллийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог. Хүчирхийлэлд өртсөн иргэнд цагдаа аюулын зэргийн болон эрсдлийн зэргийн үнэлгээг хийнэ. Өнгөрсөн 2-р сараас хойш аймгийн Цагдаагийн газарт 34 иргэнийг захиргааны зөрчлөөр баривчилсан байна. Мөн 24 иргэнийг эрүүгийн хэргээр шалгаж байгаа аж. Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, Цагдаагийн ахмад Л.Содбилэг “Архинаас хамааралтай гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Гэр бүлийн гишүүд гомдол мэдүүлсний дараа эвлэрсэн ч хуулийн дагуу хариуцлага тооцно. Хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг Цагдаагийн газар болон багийн Засаг дарга, нийгмийн ажилтанд иргэд мэдээлнэ. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай заавал мэдээлэх үүрэгтэй” гэв. Аймгийн цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Зөрчлийн тухай хуулийг сурталчлах зорилгоор есөн хэсэг ажилахаар болжээ. Хуулийг сурталчлан таниулахаас гадна иргэдтэй хамтран ажиллах, санал асуулга явуулах юм. Гэр бүлийн хүчирхийллийг мэдсээр байж мэдүүлээгүй иргэдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмсэнтэй адил торгууль ноогдуулахаар хуулинд тусгажээ. Ц.Ариунчимэг [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card