ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Задгай талбайн “Зад сонгууль”-ийн ялагчаар П.Баттөр тодорчээ
Задгай талбайн “Зад сонгууль”-ийн ялагчаар П.Баттөр тодорчээ
Олон улсын эв санааны нэгдлийн өдрөөр “Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах хөдөлгөөн”-өөс Эрдэнэт хотод Задгай талбайн “Зад сонгууль”-ийг санаачлан зохион байгуулсан. Өглөөний 06.50 цагаас 22.00 цаг хүртэл явагдсан сонгуулийн дүн гарсан талаар Хөдөлгөөний санаачлагч Ц.Даваажав, ерөнхий зохицуулагч Б.Төгсбаяр нар хэвлэлийн хурал хийсэн юм. Үйлдвэрийн ҮЭХ-ны даргын сонгуульд П.Баттөр, А.Болдбаатар, Т.Соёл-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн. Санал хураалтад үйлдвэрийн 1255 ажиллагсад оролцжээ. Саналын хуудсыг тоолж дүн гаргахад Хүдрийн ил уурхайн ҮЭ-ийн хороны дарга П.Баттөр 1081 хүн буюу 86.1 хувийн санал авч тэргүүлсэн байна. Нэр дэвшигч А.Болдбаатар 104 санал буюу 8.2, Т.Соёл-Эрдэнэ 49 санал буюу 3.9, Б.Эрдэнэбаяр 7 санал буюу 0.55 хувийн санал авчээ. “Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах хөдөлгөөн”-өөс энэ үеэр ҮЭХ-ны тэргүүн Н.Батбаатарт итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар уурхайчдаас санал авсан аж. Санал өгсөн нийт иргэдийн 77.8 хувь нь үйлдвэрийн ҮЭХ-ны одоогийн тэргүүн Н.Батбаатарт “Итгэл үзүүлэхгүй” гэсэн хариулт өгсөн аж. Хөдөлгөөний санаачлагчид, зохион байгуулагчдын зүгээс Сонгуулийн санал хураалтын дүнг Н.Батбаатарт танилцуулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалтыг эдэлсэн эрхийнхээ дагуу дараагийн алхамаа хийх гэнэ. Үйлдвэрийн ҮЭХ-ний даргыг сонгохдоо өмнө нь төлөөллийн зарчмаар буюу нийтдээ 120 хүнтэй хурлаар санал хураалт явуулж тэргүүнийг нь сонгодог байжээ. Тэгвэл уурхайчдын төлөөлөл энэ удаад өөрсдийн эрх ашгийг хамгаалах үйлдвэрчнийхээ тэргүүнийг өөрсдөө сонгоё хэмээн Задгай талбайн “Зад сонгууль”-ийг ийнхүү зохион байгуулсан нь энэ ажээ. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ