БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн автор нь хэн бэ
Үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувиар нэмсэн автор нь хэн бэ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо Хамтын гэрээгээ үзэглэжээ. “Өдрийн сайныг өнжин, сарын сайныг саатан хүлээж”үйлдвэрийн удирдлагууд 2017 он гарснаар дөрвөн сарын дараа ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллага Үйлдвэрчний эвлэлтэйгээ Хамтын гэрээг байгуулж, уурхайчдын сэтгэлийг бага ч гэсэн тайтгаруулав. Хамтын гэрээний хамгийн гол “хачир” нь “Үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувь нэмэх” тухай Х.Бадамсүрэн захирлын энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийн А/259 тоот тушаал боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ажилчдын цалинг нэмэгдүүлэх нь эрх баригч намын бэлэг болов уу гэтэл тийм биш ажээ. Энэ удаагийн ажилчдын цалингийн нэмэгдлийг хэн санаачилсан бэ гэдэг нь сонирхол татаж байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэх ажлын санаачлагч нь төрийн өмчийн 51 хувийнхан уу, хувийн хэвшлийн 49 хувийнхан уу. “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга Ц.Пүрэвтөвшин өнгөрөгч сарын эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай талын зүгээс ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжтой гэж нэмэх саналаа гаргасан. Цалинг нэмэхдээ баялаг бүтээгч ажилчдын цалинг илүүтэй нэмье, дарга нарынхыг хязгаартай нэмэгдүүлэх боломж байна. Даанч төрийн өмчийн 51 хувийнхан бидний саналыг хүлээн авахгүй байна” хэмээн онцолсон. Энэ сарын 1-нд Олон улсын эв санааны нэгдлийн өдрөөр ажилчиддаа барьж байгаа бэлэг болох цалин нэмэх тухай шийдвэр нь Ц.Пүрэвтөвшингийн ярианаас харвал 49 хувийн санаачлага болж таарах нь. Хувийн хэвшлийнхэн буюу “Монголын зэс”-ийнхэн санасандаа хүрч үйлдвэрийн хүндийг үүрдэг ажилчдын цалинг 10 хувиар нэмэх шийдвэрийг Х.Бадамсүрэнгээр гаргуулж дөнгөсөн байна. Дээрх Хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслолоос харвал саяхан л “Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч боллоо. Үйлдвэрийн шинэчилсэн ТУЗ-аас орлогч захирлуудыг томилж, ажлыг нь хүлээлцүүллээ” гэж танилцуулсан шинэ орлогчуудын нэг нь ч байлцсангүй. Шижигнэсэн шинэ орлогч нар болох Д.Дэлгэрбаяр, Ц.Батсайхан, Д.Эрдэнэцогт, П.Батболор нарын сураг ажиг бүү хэл үнэр нь ч алга. Харин уг ёслолд 49 хувийн талын орлогч захирал Д.Эрдэнэбилэг, хуулийн зөвлөх Д.Цэрэнбадам нар инээд алдчихсан Х.Бадамсүрэн захирлыг баараггүйд нь хийсэн янзтай дундаа суулгаж, Хамтын гэрээнд гарын үсэг зуруулж байна. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр”-ийг өнөөдөртөө “Монголын зэс”-ийнхэн бүрэн хянаж байгаа гэхэд болно. Үйлдвэрийн ерөнхий захирлын цалин нэмэгдүүлэх А/259 тоот тушаалд “Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2016 оны Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 2 сарын 14-ний өдрийн тогтоол, ажлын хэсгийн санал мөн компани оны эхний нэгдүгээр улирлын үйлдвэрлэл, санхүү-эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлсэн зэргийг үндэслэн тус компанийн нийт ажилтны цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр боллоо” хэмээн заасан байна. Ингэснээр сард гурван сая төгрөгийн цалинтай Х.Бадамсүрэн захирлын цалин 300 мянган төгрөгөөр нэмэгдэж 3.3 сая төгрөг болж байгаа аж. Харин “Монголын зэс” корпорацийн буюу 49 хувийн төлөөлөл тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарын цалин сард 270 мянган төгрөгөөр нэмэгдэж сард хоёр сая 970 мянган төгрөгийн цалинтай болох нь. Цалин нэмэх ч яахав гаргаж болдог шийдвэр. Харин санаачлагч автор нь хэн бэ гэдэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх МАН, АН-ын сонгогчдоос санал авах “оноо” болж улстөржих шинж эхнээсээ харагдаж байна. Үйлдвэрийн хувь эзэмшигчид бие биенээсээ илүү гарах гэж цалин нэмээд байвал аятайхан юм биш үү. [sgmb id="1"]
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА