ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Задгай талбайн “Зад сонгууль” 22.00 цаг хүртэл үргэлжилнэ
Задгай талбайн “Зад сонгууль” 22.00 цаг хүртэл үргэлжилнэ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах хөдөлгөөн”-өөс тавдугаар сарын 1-н буюу “Дэлхийн эв санааны нэгдлийн өдөр” холбооныхоо тэргүүнийг өөрчлөх ээлжит бус сонгуулийг явуулж байгаа билээ. Өглөөний 06.50 цагт эхэлсэн Задгай талбайн сонгууль “Барилгачдын талбай”, Спорт цогцолборын өмнөх талбайд зохих ном журмын дагуу Баян-Өндөр сумын Засаг даргаас зөвшөөрлийг нь авч үйлдвэрийн ҮЭХ-нээс “Зад сонгуульдаж” байна. Сонгуулийг “Үйлдвэрчний эвлэлийг холбоог шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах холбоо”-ноос зохион байгуулж түүнийг нь үйлдвэрийн ҮЭХ-ны салбар хороодууд дэмжин, хамтран ажиллаж байгаа аж. Ажилчдын автобус явахаас 20 гаруй минутын өмнө эхэлсэн сонгуулийн нээлтийн үеэр 200 гаруй ажилтан саналаа өгч, зарим нь ажлаас тарангуут саналаа өгөхөө илэрхийлж байлаа. Энэ удаагийн ҮЭХ-ны даргыг сонгох сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний хорооны дарга П.Баттөр, үйлдвэрийн инженер, Т.Соёл-Эрдэнэ, БОЭТ-ийн аж ахуй эрхэлсэн орлогч А.Болдбаатар, Н.Эрдэнэбаяр нар үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн 6000 шахам гишүүдийн эрх ашгийг хамгаалан ажиллах мөрийн хөтөлбөрөө гишүүддээ санал болгон танилцуулж ҮЭХ-ны даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Үдийн 15.00 цагийн байдлаар Спорт ордны өмнөх санал авах байранд биднийг очиход ирц 30 гаруй хувьтай байна хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн. “ҮЭХ-г шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Даваажав “Гишүүдийн ирц гайгүй байна. Ихэнх нь ажилдаа гарсан учраас ажлаасаа буунгуут саналаа өгөхөө утсаар илэрхийлж байгаа. Санал хураалт 22.00 цаг хүртэл явагдах учраас ирц хангалттай хүрэх байх. Харин зарим нэг нэр бүхий хүмүүсийн шахаа түлхээсээр бидний үйл ажиллагааг бусниулах гэсэн нөхдүүд ирж дарамтлах гэж оролдох үзэгдэл мэр сэр гарч байгаа. Гэхдээ бид үүнээс шантрахгүй. Манай хөдөлгөөн гишүүдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан болохоос хэн нэгний захиалгаар сонгууль явуулаагүй. Үйлдвэрийн ажилчид түүхэндээ анх удаа ҮЭХ-ны даргаа өөрсдөө сонгож байна. Эрхээ эдэлж байна” гэсэн юм. [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ