ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хүүгүй, барьцаагүй зээлийн хүсэлтээ харьяа багтаа тавдугаар сарын 3-ны дотор өгөөрэй
Хүүгүй, барьцаагүй зээлийн хүсэлтээ харьяа багтаа тавдугаар сарын 3-ны дотор өгөөрэй
  Манай аймагт “Итгэлийн зээл” олгох санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан гэрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засг дарга Д.Батлут нар гарын үсэг зурж байсан. Ингэснээр 1.4 тэрбум орчим төгрөгийг банкны шалгуурыг хангах боломжгүй, барьцаа хөрөнгөгүй иргэдэд зээл олгоход зарцуулах нөхцөл бүрдсэн. “Итгэлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэдийн анкетийг багууд дээр авч эхлээд байна. Өрхийн жижиг бизнес, жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бизнесээ эргэлдүүлэх мөнгө байхгүй учраас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр бизнес эрхлэгчдийг хүртээмжтэй хангах шаардлагатай. Үүнийг шийдэх зам нь санхүүжилтийн асуудал байдаг. Иргэд тодорхой нөхцөлийн дагуу заасан хугацаанд зээлийг 100 хувь эргэн төлөх ёстой. Дээрх “Итгэлийн зээл”-ээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд манай аймагт зургаан төсөл хөтөлбөр хэрэгжихээр болсон. Үүний таван хөтөлбөр нь буюу “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт буюу гарааны бизнесийг дэмжих”, “Ахмад мэргэжилтэний зөвлөх үйлчилгээг дэмжих” зэрэг хөтөлбөрт эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн үйлчилгээ олгох юм. Тодруулбал, иргэнд 3 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Уг дэмжлэг нь итгэлцлийн үндсэн дээр хүүгүй, барьцаагүй өрхийн бизнес эрхэлж буй иргэдэд олгох зээл юм. Дээрх таван төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 344 сая төгрөгийг иргэдэд олгохоор төсөвлөсөн байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хувьд аж ахуйн нэгж, бичил бизнес, үйлдвэрлэл эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эх, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар дээрх зээлийг 48 сарын дотор 100 хувь эргэн төлөх нөхцөлтэй 3 хүртэлх сая төгрөгийг авах боломжтой. Зээл авах хүсэлтэй иргэд харьяа багийн Ажлын албандаа тавдугаар сарын 3-ны дотор хандах хугацаатай юм байна. Б.Чимэдлхам [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ