ДАВАА
2025.11.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Орон сууцны байрны талбайг дутуу тооцож иргэдийг хохироосоор байна
Орон сууцны байрны талбайг дутуу тооцож иргэдийг хохироосоор байна
Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй орон сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол санал сүүлийн үед ихээр гарах болсон. Шинэ байр худалдан авсан иргэн байрандаа орсны дараа захиалсан хэмжээндээ байна уу гэдгийг хэмжилт хийх эрхтэй компаниудаар шалгуулахад тодорхой хэмжээгээр дутдаг байна. Саяхан иргэдийн хүсэлтээр Улаанбаатарын компани ирж, хэмжилт хийхэд шинэ байрнуудад 1-2 метр квадратын зөрүү гарсан байна. Уг ажлын төлбөрт 1метр квадратыг 1500-1800 төгрөгөөр тооцон хийдэг аж. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй компани манай аймагт байдаг. Барилгын компаниуд орон сууцны талбайн хэмжээгээ дутуу барьчихаад талбайгаа илүү тооцож иргэдээс мөнгө авч байгаа нь хууль бус үйлдэл юм. Уг нь орон сууцны талбайн хэмжээг шавардлагатай хананаас нөгөө хананы хооронд хэмжих ёстой. Гэтэл барилгын компаниуд хананы ойсон хэсгээс хэмжээ авч иргэдийг хохироож байгааг аймгийн МХГ-ын улсын байцаагч ярьж байна. Иргэд ийм байдлаар 2-3 сая төгрөгийг барилгын компаниудад бэлэглэдэг. Хэрэв иргэн та захиалсан байрныхаа хэмжээг зөрсөн гэж үзвэл барилгын зураг төслийн компанид хандаж хэмжилт хийлгэх бүрэн боломжтой. Тантай хамтран хөндлөнгийн хяналт тавих уг газар нь тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага  байх юм. О.Алтанзаяа [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ