Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг мөнгө татаж хийхийг хоригложээ

Төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг мөнгө татаж хийхийг хоригложээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Оюутан, сурагчид сурах хугацаандаа сурсан мэдсэнээ дүгнэх зорилгоор төгсөлтийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Ерөнхий боловсролын ес, арванхоёрдугаар ангиудын “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Боловсрол соёл спортын яамны сайдын 2008 оны 232 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна. Энэ сарын 2-ний өдрөөс эхлэн шинэ тушаалаар энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтжээ. Шинэ тушаалаар хүүхэд багачууд “Эрдмийн баяр”-аа тэмдэглэхдээ ахмад багш нартайгаа уулзаж ярилцах, тэргүүний багш, сурагчдаа алдаршуулах, спорт урлагийн ажиллагаа явуулах зэрэг хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулах тухай заасан байна. Төгсөгчдийн эцэг эхээс их хэмжээний мөнгө авч баяраа тэмдэглэх, үнэтэй ресторанд орох, амралт аялал зугаалгаар явах гээд бичигдээгүй хууль дэлгэрээд байсан. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэх зорилгоор дээрх тушаалыг гаргажээ. ЕБС-ийн 1-2 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 24-нд, 3-5 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 31-нд, 6-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 7-нд амрах юм. Иймд есдүгээр болон арванхоёрдугаар дугаар ангийн сурагчдын төгсөлтийн баярыг зургаадугаар сарын 7-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Б.Чимэдлхам [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card