Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Нийтийн зориулалттай зургаан 00 барина

Нийтийн зориулалттай зургаан 00 барина

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хүн амын нягтаршил ихтэй Орхон аймгийн төв болох Эрдэнэт хотод нийтийн зориулалттай хоёр 00 ажиллаж буй нь дутагдалтай юм. Хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн эзэмшлийн хоёр ариун цэврийн дээрх байгууламжийн нэг нь ажилладаггүй. Иймд Баян-Өндөр сумаас санаачлан зургаан ширхэг 00 барихаар төлөвлөжээ. Баян-Өндөр сум болон Мэргэжлийн хяналтын газраас судалсны үндсэн дээр эхний ээлжинд зургаан 00-ыг босоо зориулалттай хийхээр төлөвсөн байна. Учир нь гудамж талбай, олон нийтийн эзэмшлийн газарт эрэгтэйчүүд ил задгай бие засах тохиолдол их байдаг гэж үзсэнээс үүдэлтэй. Орхон аймгийн хүн амын тоонд харьцуулахад хот дотор, олон нийтийн газарт 21 ариун цэврийн байгууламж буюу 00 ажиллуулах шаардлагатай юм байна. Төсөв хөрөнгөний боломжоос шалтгаалан хүн амын төвлөрөл ихтэй “Хүлэг” хүнсний зах, Худалдааны гудамж, Барилгачдын талбай, Автовокзал зэрэг цэгүүдэд босоо 00 барихаар төлөвлөсөн байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card