Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Нөөцийн мах худалдах хүсэлтийг хүлээн авч байна

Нөөцийн мах худалдах хүсэлтийг хүлээн авч байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх, хүн амын стратегийн тогтвортой байдлыг хангах, зах зээлээс хямд үнээр мах худалдаж авах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргаад байна. Энэ жил Орхон аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 625 тонн махыг “Эрдмийт” компани нөөцөлж бэлтгэжээ. Тус компани борлуулалтын цэгүүдээр дамжуулан үхрийн ястай махыг 5700 төгрөгөөр, хонины махыг 5200 төгрөгөөр, ямааны махыг 4200 төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх оныхтой ижил түвшинд байгааг холбогдох албаны хүмүүс хэллээ. Нөөцийн махыг худалдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд “”Эрдмийт” компанитай хамтран ажиллах боломжтой юм байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card